Ц.Сандуй: “Аз жаргалтай хот” байгуулах эхний алхамаа бид хийлээ
Нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн анхдугаар ээлжит хуралдаан 2016 оны 07 сарын 29-ний өдөр боллоо. Хуралдаанаар “ Аз жаргалтай хот” хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал боловсруулах ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг хэлэлцэн баталлаа.  Хуралдаанд энэ асуудлыг НИТХ-ын дарга Ц.Сандуй танилцуулав.
 
Нийслэлийн Монгол Ардын Намын хорооноос нийслэлийн ИТХ-ын сонгуульд оролцохдоо нийслэл хотын иргэд, оршин суугчдаа дээдлэх үзэлд суурилсан “Аз жаргалтай хот” мөрийн хөтөлбөрийг дэвшүүлэн оролцсон. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөрт тусган, үе шаттайгаар хэрэгжүүлэх санал боловсруулах ажлын хэсэг байгуулах хэрэгтэй. Тиймээс өнөөдөр НИТХ-ын Тэргүүлэгч та бүхнээр  хэлэлцүүлж байна гэсэн юм.  
 
“Аз жаргалтай хот” мөрийн хөтөлбөрт Амьжиргааны баталгаажих түвшинг дээшлүүлж хамгаалах, Эрх зүйн орчинг бүрдүүлэх, Санхүү бизнес, хөрөнгө оруулалт, хот бүрдүүлэгч салбаруудын хөгжил, Орон сууцны бодлогын шинэчлэл гэсэн 5 чиглэлээр 50 ажлыг хийхээр тусгасан байна. НИТХ-ын дарга Ц.Сандуй, энэхүү хөтөлбөр хөрсөнд бууснаар нийслэлийн  иргэд  тав тухтай, аюулгүй, тайван орчинд аж төрж, эрүүл хүнсээр хангагдаж,  сэтгэл санаагаар түвшин амгалан амьдрах боломж бүрдэнэ гэдгийг онцоллоо. Мөн хөдөлмөр эрхлэлт 60 хувьд хүрч, бүтээн байгуулалтын ажил эхэлнэ гэлээ.  

НИТХ-ын Тэргүүлэгчдээс хөтөлбөрийн хүрээнд чиглэл тус бүрээр санал боловсруулах ажлын хэсэг байгуулах хэрэгтэй, иргэдээс санал авч хөтөлбөрт нэмэх хэрэгтэй гэсэн зарчмын саналууд хэллээ. НИТХ-ын Тэргүүлэгчдийн эдгээр саналыг тусган  “Аз жаргалтай хот” хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал боловсруулах ажлын хэсэг байгуулах тухай тогтоол баталлаа. Ажлын хэсгийг НИТХ-ын төлөөлөгч Х.Хатанбаатар ахлах юм байна. 

НИТХ-ын дарга Ц.Сандуй “Энэхүү хөтөлбөрийг нийслэлийн  Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр болгон НИТХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэхээсээ өмнө ажлын хэсгээс боловсруулсан санал болон нийслэлийн иргэдийн саналыг авна. Тиймээс Иргэний танхимаар иргэдийн оролцоотойгоор энэхүү хөтөлбөрөө хэлэлцүүлнэ. Наймдугаар сард НИТХ-ын ээлжит нэгдсэн хуралдаанаар Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр болгон хэрэгжүүлэхээр хэлэлцэнэ. Өнөөдөр бид “Аз жаргалтай хот” байгуулах эхний алхамаа хийлээ” гэв.

Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр Аэро Улаанбаатар шинэ хот байгуулах болон “Богд хан төмөр зам” барих  ажлыг эхлүүлэх, 5-р цахилгаан станц, Багануурын цахилгаан станцын эхний ээлж, цахилгааны “Их тойруу” сүлжээг ашиглалтад оруулж, олон түвшний хоёр огтлолцол,  бага оврын 2 цэвэрлэх байгууламж, 40 мянган айлын орон сууц, 150 км авто зам, 45 цэцэрлэг сургууль, 3 эмнэлэг, 4 спортын цогцолбор, 2 усан бассейн, 5 соёлын ордон барьж байгуулах юм.  Мөн гэр хорооллын айл өрхийн дийлэнх нь өмчилсөн газартаа дулаан, цэвэр, бохир усны системтэй, ажлын байртай, тохилог амины орон сууцтай болно. Гэр хорооллын өрхийн халаалтыг хуримтлуулсан дулаан, халаах төхөөрөмжөөр шийдвэрлэн, агаар, хөрсний бохирдлыг жил бүр 10 хувиар бууруулна  гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • sak 2016-08-06 12:21:07
    Man yu hiihev dee uhtelee idne dee teneguud
  • Zochin 2016-08-04 15:03:55
    Ajilguidlee ehleed arilga l daa undesnii uildveruudiig olnoor bii bolgood hin bur ajiltai orlogotoi bolvol tegeel ayandaa l az jargaltai boliishtee.
  • Дорж 2016-08-04 12:59:07
    Өөрөө м.энхболд өөр хэнч билээдээ та хэд л аз жаргалтай хотын иргэд болох биздээ
  • Анхаар 2016-08-04 06:19:04
    Ойрын өдрүүдэд болж буй хэт халалтаас үүдэлтэй болон бусад шалтгаануудаас даралтын өөрчлөлтөд орж байгаа хүмүүс дараахь линкээр орж, өөрөө өөртөө болон гэр бүл,...
    • Анхаар 2016-08-04 06:19:52
      , ойр дотнынхондоо анхны тусламж үзүүлэгч даралт тэнцвэржүүлэгч аппаратыг сонирхоно уу. https://www.orca.mn/home/product/139
  • songogch 2016-07-29 17:36:55
    Ene neg muruudul yarsan hun bha yum.Neg huuhdin sanaa yarih yum.Hun bolgoni az jargal uur uur shuj de.Utanas ehleed salagchih .tegeed daraa.n naadha yari za
  • Yag uheh gej baisan irgen 2016-07-29 14:27:29
    Yun AZ jargal ve shine neegdsen delguur orj uzeh gej yavaad arai usand ursaj uhsengui shuu Yun az jargaltai geed uur hurgeed Baina aa
  • amjilt 2016-07-29 11:41:16
    Amjilt husie. Yadarsan ard olnoo tetgej hugjuuleerei.
  • Zochin 2016-07-29 10:52:20
    Sandui ugaasaa ulgeriin baatar baisan. Gehdee doroi daruu baisan, odoo teneg deeree ongiroo boljee....
  • зочин 2016-07-29 10:12:14
    .Ямар инээдтэй нэртэй юм бэ.Авилгагүй хот гэхгүй дээ.Эсвэл авилгачдад аз жаргалтай хот болох юм бхдаа.Удахгүй нөгөө 60 тэрбумаа босгох авилгалаа эхлэх бх даа
  • ЗОЧИН 2016-07-29 09:58:23
    МАН-Д ЭНЭНЭЭС ӨӨР ХҮН БАЙХГҮЙ ЮМ БАЙХ ДАА. ШУНАЛЫН ТУЛАМЫГ ЯАЯ ДАА БАЙЗ...
  • hhhu 2016-07-29 09:42:20
    uul dargii ved olon ajil xiij stress bagasgasan shvv. autobus unaanaas ehlvvleed
  • зочин 2016-07-29 07:53:44
    ард түмний итгэлииг битгий алдаарай залуус минь олон түмэн харж байна
  • ooooooooooooo 2016-07-29 07:03:30
    ХЭХ Э чи өөрөө аз жаргалтай хот гэж ямар байдагйиг мэдэкгүй байж юун том юм донгосоод байна аа ҮҮЛ баатарын маань эхлүүлсэн ажлуудыг унагаахгүйхэн шиг л үргэлжл...
  • zochin 2016-07-29 06:35:12
    Өмнөх хурлын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэх шатанд хүргэж байгаад талархаж байна. Эцсийн бүлэгтээ хот л хөгжинө. Тэрнээс биш хэн нэгний нэр зүүх ажил.
  • ядаж явган хүн явах гарц гаргаарай  2016-07-29 06:12:14
    Сандуу минь андуу юм хийвээ чи бүтэлгүй шүү худал авдаг шүү нэр төр гээд байвал юу ч хийхгүй юм хийвэл бүхнээ золиослно шүү дээ харая энэ олон явган зам түгжсэн...
  • werty 2016-07-29 05:31:22
    ajildan amjil. oligtoihon uym hiigeree ueriin us zailuuldah suvag heregtei bna. za tegeed bashin barilaga horolloroi heregtei bna shuu
  • өвгөн 2016-07-29 05:20:39
    хүнийг ажиллуулах нь хааана байн аа. цаад хөрөнгөжсөн улс чинь нэн олон барилгатай жаргалтай гэхгүй б/а. нөгөө шудрага нь хаана б/а. мөнгө дахин хувиалалт хэцү...
  • zochin 2016-07-29 05:10:03
    sandui ta nart ene jil to.iin horongoor hiih yum uldeegui bugdiig narantyau abilgach geree hiigeed ogchihson
  • зочин 2016-07-29 05:06:16
    Замд чинь их саад тулгарна шантраад мөнгө цавчих гол арга руугаа халтьраад орчхов нэрээ бодож илүү гардаггүй юм гэхэд ядаж баатраас дор орохгүй байхыг хичэгэрэй...
  • иргэн 2016-07-29 05:03:14
    Газар хөдөлбөл 40 мянгатын байрнууд нурна шүү. Одооноос арга хэмжээ ав. Хотын төвөө анхаараач ээ
  • 56 2016-07-29 04:42:47
    60 тэрбумаар Сундуйй өөрөө л аз жаргалтай орк болсон
  • Mongol zaluu 2016-07-29 04:41:10
    Az jargaltai hot ch geh shig ulgeriin ym be hahah
  • Иргэн 2016-07-29 04:15:32
    Авилгагүй биз хүүхээ? Томоогүйтвэл 1 худагт очно шүү
  • Zochin 2016-07-29 04:06:16
    Onor horobolliin 1-r bairni baruun talaar ueriin us ursaj ireed shavar us ni hun denduu, 80r surguuli haviar honini hot shig zavaan, hatahraa hog, shoroo!!!...
  • Баяраа 2016-07-29 03:59:12
    Ус зайлуулах хоолойг шийдэж өгөхийг хүсэж байна.