Монгол Германы хамтарсан ТИС-д суралцах 10 оюутанд тэтгэлэг олголоо
Дарханы Төмөрлөгийн үйлдвэр болон Монгол-Германы ашигт малтмал, технологийн их сургууль өнөөдөр буюу 2014 оны 7 дугаар сарын 3-ны өдөр Налайх дүүрэг дэх их сургуулийн цогцолборт хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Уг үйл ажиллагаанд Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийг төлөөлж Уул уурхай хариуцсан дэд захирал О.Болор-Эрдэнэ, МГТИС-иас Гүйцэтгэх захирал Ч.Алтаннар, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн төслийн ахлах зөвлөх Ч.Шинэбаяр болон сургуулийн профессор багш нар оролцов. Энэхүү гэрээний хүрээнд жил бүр тус сургуульд элсэн суралцах 10 оюутанд Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийн нэрэмжит тэтгэлэг олгох юм.

Монгол Улсын ган бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн анхдагч болох Дарханы Төмөрлөгийн үйлдвэр нь Монгол Улсын хөгжил дэвшлийн тулгуур болсон авто зам, барилгын салбарт өөрсдийн бодит хувь нэмрийг оруулж ирсэн бөгөөд МГТИС-тай нэрэмжит тэтгэлэг, үйлдвэрлэлийн дадлага, хамтарсан судалгаа, богино хугацааны мэргэжил дээшлүүлэх сургалт зэрэг олон хэлбэрээр хамтран ажиллахаар тохиролцжээ.

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.