Хүний амь аварсан иргэдийг “Шударга журам” медалиар шагнах санал хүргүүлжээ

Үер ус, гал түймэр зэрэг гамшигт өртөж амиа алдах эрсдэлд орсон иргэдийг хувь хүмүүс эр зориг, авхаалж самбаа гарган аварч байгаа тохиолдол цөөнгүй байгаа билээ.
 
Иймд Шадар сайд болон ОБЕГ-ын зүгээс байгалийн гамшгийн үед хүний амь аварсан иргэдийг “Шударга журам” медалиар шагнадаг болох чиглэлээр Ерөнхийлөгчид санал хүргүүлсэн байна.
 
Жишээлбэл, “Хамгийн сүүлд л гэхэд энэ сарын 11-ны өдөр Архангай аймгийн Тариат сумын Алтай баг руу явж байсан 7 зорчигчтой Старикс маркийн 55-82 УБУ улсын дугаартай автомашин Тариат сумын Мөрөн багийн нутаг Чулуут голын Хүрмийн гармаар гарч байгаад усанд суусан байна. Улмаар иргэд амиа алдах нөхцөл байдалд орсныг Чулуут сумын Мөрөн багийн иргэн, сумын харцага Л.Буяннэмэх аварчээ. Түүнийг Онцгой байдлын ерөнхий газрын даргын шийдвэрээр Онцгой байдлын ерөнхий газрын Жуух бичгээр шагнасан” юм.

Хэрэв уг саналыг Ерөнхийлөгч дэмжвэл долоон хүний амь насыг аварсан эрэлхэг залууг “Шударга журам” медалиар шагнах биз ээ.


Б.Орхон
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • MUNDAG ZALUU BAINAA 2016-07-30 15:04:14
    MUNDAG ZALUU BAINA. SAIN BAINA. SAIN UILS DELGEREH BOLTUGAI!
  • zochin 2016-07-29 03:20:46
    Land ugsun ch bagadah buyan uildjee
  • Зочин 2016-07-29 02:28:31
    7 хүний амь аварсанд ЖУУХ 7 хүнийг давж унагасанд - Лексус 570 Доошоо хараад шаралхаж уйлсанд - Ланд 200