Н.Энхболдын худ А.Цогцэцэг ашиг сонирхлын зөрчилтэй юу
МАН-ын Удирдах зөвлөлөөс дөрвөн сайдад нэр дэвшигчийг тодруулж, өчигдөр намын бүлгээрээ хэлэлцэн дэмжсэн юм. Сайд нарын асуудлыг өнөөдөр байнгын хороо чуулганаар хэлэлцүүлэх чиг барьж байгаа аж.

МАН-ынхны энэ удаагийн сонголт нь хотын дарга асан, Арьсны өвчийн судлалын үндэсний төвийн захирал, хоёр алдарт уяач.

Тэгвэл ашиг сонирхлын зөрчилтэй гэх Ж.Цолмонгийн оронд орж ирсэн А.Цогцэцэг олон нийтийн анхааралд өртөөд байна. Түүний хувьд ашиг сонирхлын зөрчил гэх мэт асуудлаар Ж. Цолмонгоос нэг их ялгарахааргүй тухай эх сурвалжууд өгүүлж байна.

Тухайлбал А.Цогцэцэг өөрийн нэр дээр Хэнтий аймгийн Аварга тосонгийн дэргэд сувилалын газартай. Мөн “ALERGI MED” нэртэй Арьсны өвчин, харшил, эмчилгээний гоо заслын оношилгоо эмчилгээний чиглэлээр үйл явуулдаг 10 давхар эмнэлэгтэй. Хувийн эмийн сантай. Арьсны өвчин судлалын төвд аавынхаа төрсөн дүүгийн дэлгүүрийг оруулсан,  гээд түүнийг тойрсон асуудлууд дуусахгүй.

Өөрөө Арьсны өвчийн судлалын үндэсний төвийг тэргүүлдэг ч яг ижил үйл ажиллагаа явуулдаг эмнэлгийг байгуулсан байх. Өнгө үзэмжээр гайхуулсан 10 давхар хувийн эмнэлэгтэй.

Харин түүний тэргүүлдэг Арьсны өвчин судлалын төв нь малын хашаа юу гэлтэй харагдах хайсаар хүрээлэгдсэн хэзээ хамгийн сүүлд засварт орсон бол гэж харагдахаар байшин бидний мэдэх Иргэний бүртгэлийн газрын хойно байрлана.

Уг нь А.Цогцэцэг Арьсны өвчин судлалын үндэсний төвд завсар хийнэ гэж улсын төсвөөс жил бүр хөрөнгө гаргуулдаг. Гэсэн ч өнөөдрийн хүртэл тус төв мөөгөнцөртэй, цууралттай, цан цохьдог хэвээрээ.  

Мөн гурван сая төгрөгийг апратыг 20 сая төгрөгөөр авсан тухай ч эмнэлгийнхэн дээр дооргүй ярих жишээтэй. Тодруулбал, 2010 оны ес, аравдугаар сард А.Цогцэцэг эмнэлгээс 20 сая төгрөг бэлнээр гаргуулан БНСУ руу нисчээ. Ингэхдээ ердөө гуравхан сая төгрөгийн өртөгтэй гоо сайхны аппаратыг ийнхүү 20 сая төгрөгөөр авч ирсэн гэж ажилтнууд нь мэдээлж байна. Энэ бол ганцхан жишээ гэх хүмүүс ч байна.

Тэгвэл хариуцсан салбараа өөрийн  юм шиг ашигладаг А.Цогцэцэг хэрхэн Эрүүл мэндийн сайдын албыг горилох болов.

Энэ тухай тайлбар хийхэд тун амархан. Тэр бол МАН-даа тулхтай, элдэв хэл амнаас ангид гэгдэх Нямаагийн Энхболдын худ. А.Цогцэцэгийн охин Н.Энхболдын хүүтэй гэр бүл болсон.

Тэгэхээр Төв аймгаас дархлагдсан юм шиг нэг суудал намдаа чирч ирдэг Н.Энхболд энэ удаад худаа сайдын суудалд тухлууллаа. Гэхдээ түүний худ Эрүүл мэндийн сайдын суудалд тохирох эсэх нь эргэлзээтэй хэвээр байна.

 
П.УНДРАМ
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • халдварт 2016-08-21 12:53:56
    дарга сайдйг хормойдон улаан бурхан дэгдээсэн нямхүү,Сүрэнханд хоёрыг ХӨСҮТ өөс явуулах хэрэгтэй эмнэлгийн дарга нарыг өөрчлөх хэрэгтэй ажлаа мэдэхгүй байнга
  • Zochin 2016-08-07 01:53:26
    Huuramch istor bichij zondoo mongo idsen geed bsan n yu bolson be er n l shudarga bish Hun biz de
  • zoshin 2016-08-05 12:01:42
    Balai abgai bogcoo xudaldaj idcen enxboldin xud ergvv abgai
  • Tsets 2016-08-05 06:48:12
    Чадварлаг менежер юм билээ. Муу хэлж ажлаас нь чангаахаа болимоор юмаа. Муухай монгол зангаа орхиж, монгол гэсэн сайн сайхан чанараа гаргацгаая, Монголчууд аа
  • Бб 2016-08-01 10:53:57
    Цолмонгоосоо доордуулжээ хөөрхий. Ураг төрөлийн засгийн газар болгож байгаан бишүү зозо
  • ирээдүй  2016-07-31 07:20:23
    цогцэцэг эмчийг салбарынхан нь сайн дэмжиж байгаа шүү
  • ghjj 2016-07-30 01:24:08
    Muu yum hiihdee garshsan jinhene shunaliin tulam shulam da. Yana daa. Eruul mendiin salbar sonojee.
  • Ts 2016-07-29 12:47:40
    Uu sain Emch tiim sain Emch um Bol huuramch istori bichij or logo olohgui uu bolioch humuuseer MAN haan namiin Darga
  • Erka 2016-07-29 12:37:33
    Сайн эмч мөнежир хүний хийсэн ажил бүтээн байгуулалтыг хараар бичиж байхаа болиочээ.
  • 1115 2016-07-29 12:21:27
    за даа ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн харагдаж эхэлж байх шиг байна даа.хэн ч байсан ардчилсан намаас гарчих юм бишүү...
  • 444 2016-07-29 11:04:21
    Ene devshuulj bgaa avgain orond Tsolmon arai deer yum hiine shuu bid hamtdaa negen ye eruul mendiin salbart ajillaj l bsan gaigui l sanagddag
  • зочин 2016-07-29 10:16:58
    АТГ нь амаа таглуулчихчаагүй бол шалгамаар л юм. Цолмон дэргэд нь жипак юм байна л даа.
  • зочин 2016-07-29 10:16:35
    Чононд хонио хариулуулахаар өгчөө бид чинь
  • Зочин 2016-07-29 10:11:32
    Балиар авгай болимоор юмаа. Цолмонгоос дээрдэх юм юу байна энэнд. Ах дүү худ ураг бөгс бөөрний холбоо сүлбээ, шунал тачаал, хувийн бизнес гээд л...
  • Наран  2016-07-29 09:36:30
    Ашиг сонирхолтой гэвэл бүгдээрээ л байгаа шүү дээ Мэргэжлийн чадварлаг удирдах ажлын туршлагатай эмч хүн А.Цогцэцэг даргыг сайдаар томилбол нүдээ олсон томилгоо...
  • Иргэн 2016-07-29 07:52:36
    АТГ яасан бээ??? Цолмонгоос дээрдэх юм алга байна шуу дээ
  • zochin 2016-07-29 07:30:01
    ATG arai ch ene huniig zuvshuuruhgui baihaa
  • Unfan 2016-07-29 06:56:08
    Ulsiin haan shig l bna da , Ene M.Enhbold. Yamar huvi zaya uuriig ni huleej bgaag taashgui. Oron nutgiin songuuli, Erunhiilugchiin songuulid ar dagzaaraa unana....
  • Оюун 2016-07-29 06:54:21
    Н.Энхболд олон жил энэ худаараа тэжээлгэж тэтгуулж яваа ямартаа л ГХСайд байхдаа яамандаа худ залуугаа аж ахуйн даргаар тавьж дараа нь шууд Москвад АА даргаар
  • ард 2016-07-29 06:23:09
    энэ МАН хамаатан садангаараа бүгд сайд болох юм байна . ингэж ард түмний итгэлийг алдаж болохгүйдэ
    202.179.29.192
    Мэдэгдсэн Хариулах
  • сайн сонс 2016-07-29 06:16:51
    шавхагдаад дууссан хүнээр яах юм өөр хүн байгаа л даа судлаач хүмүүсээ
  • зочин 2016-07-29 06:15:57
    Намын туг өргөж жагсаж үзсэн сонгууль хийж засгийн эрхийг авахад яаж зовж гарсан тухай ойлгол тгүй хүмүүст сайдын эрх битгий өг хувийн тоглолт хийнэ.
  • Irgen 2016-07-29 05:51:46
    EMY zaaval tetgeveriin avgai saidtai bh estoi um u
  • би 2016-07-29 05:39:17
    Өнөөдөр хавдарын өвчлөл ямар байгаа билээ. Уг нь хавдар судлалын төвийн захирал Төмөрбаатрыг тавьчаасай гэж бодож байсан юмсан.
    • би 2016-07-29 05:41:46
      Удирдлага, хүний нөөцөөр хамгаалсан. Цогцэцэг Төмөрбаатар 2 2-ула л эмнэлгийн дарга нар, удирдаж буй эмнэлгээ яаж авч яваагс ямар удирдагч вэ гэдэг нь харагдана...
  • МАН нам бас нэг алдаа тоолоод байя даа 2016-07-29 05:37:17
    хувийн хөрөнгийг улсынхаас хэзээ чдээгүүр тавьж байдаг нь яалтгчгүй энэ авгай улсын мөнгө хусна уу гэхээс улсад мөнгө зарахгүй жинхэнэ ашиг сонирхолын зөрчилтэй...
  • Цогцэцэг  2016-07-29 05:16:28
    Цогцэцэг мундаг эмэгтэй байна лээ. Мэргэжлийн гэдэг утгаараа ч тэр хувь хүн талаасаа өндөр хариуцлагатай хүн төвөггүй удирдаад явчих бх
  • өвгөн 2016-07-29 05:13:41
    ЭМ салбар эмгэнэлтэй байнаа, асар шуналаар гарч байгаа бол эмгэн чөтгөр б/о. Юм хийж чадвал зүтгэлтэн б/о. аль нь ВЭ ? эрхэм ээ? чадахгүй дээ ...
  • Зочин 2016-07-29 05:02:50
    Эрүүл мэндийн салбарыг босгоод ирэх чадвартай мэргэжлийн, мэргэшсэн эрдэмтэн, сайн менежер эмэгтэй тул дэмжиж байна. АӨСТ-ыг маш сайн удирдаж байгаа хүн дээ.
  • zochin 2016-07-29 05:00:43
    заваан юм
  • зочин 2016-07-29 04:47:24
    ТЭНГИС КИНОТЕАТРЫН ЧАНХ ХОЙНО БАЙРЛАЛТАЙ, ГАЛ ЗУУХ ТУСДАА 1 ӨРӨӨ БАЙРЫГ УДААН ХУГАЦААГААР ХӨЛСЛҮҮЛНЭ.88229121
  • Зочин 2016-07-29 04:34:20
    МАН-хан бүгдээрээ л ашиг сонирхлын зөрчилтэй. Ашиг сонирхлын зөрчилгүй хүн олоод сайд болгочихож чадахгүй байна уу,хүсэхгүй байна уу. Сайн судлахгүй яасан юм бэ...
  • Zochin 2016-07-29 04:21:44
    Araich bas bish yumaa ene huniig yasan gej demjeed bgaan lol
  • demjee 2016-07-29 03:22:06
    harin ch demjine shuu ene huniig dan deeltei+mergejliin
  • зочин 2016-07-29 03:15:03
    За больцгооё оо МУ-ын ЭМ салбар хөгжмөөх байна шүү дээ Дуугай л наад хүнээ ажлуулаач дээ
  • zochin 2016-07-29 03:02:06
    Gaigui salbartai meregshsen hun bur l huviin emnelegtei shde! ene baidlaar tegeed ymar ch turshlaggui mergejiliin bus hunig tomiloh ym uu? yah gej ingej bdagiin...
  • zzzz 2016-07-29 02:19:49
    MAN-YN LALARUUD TURIIN ALBYG TURLIIN ALBA BOLGOLOO GEED KHUTSAAD BAISAN , MELEN ENKHBOLD NUGUUGIINKHUU KHUDYG DEWSHUULDEG BAINA SHUU DEE , ...
  • зочин 2016-07-29 02:10:51
    Ард түмэн энэ авгайн хуудуутай заваан байдлыг мэдээд байхад яагаад зүтгүүлээд байгаа юм. энэ сэтгүүлч маш үнэнийг бичсэн байна. ЭМ-ийн салбарыг гутаалаа....
  • y 2016-07-29 01:49:43
    Zail ter hudtaigaa
  • Sunderee 2016-07-29 01:46:06
    Shudarga yum gej algaa!!!! Jinkhene ashig sonirkholyn zurchiltei, shunaltai khuukhen. Aris ungunii emnelegiin uudend bar ajilluulj businessee ekhluulsen sh dee!...
  • zochin 2016-07-29 01:44:21
    harin ch salbaraa meddeg sain hun shuu, sain emhc and sain menejer. demjij bn.
  • Монгол 2016-07-29 01:32:46
    Засаг төр нь гэр бүлийн шинжтэй болчих юм байна л даа. Балиар цайсан луйварчид юмаа МАН-ыхан. Булшлагдаасай МАН
  • Зочин 2016-07-29 01:22:08
    Харин ч мэргэжлийн удирдах ажилтан юм бишүү. Заавал нэгнээ буруутгах гээд байх нь зүйд нийцэхгүй.
  • haraa 2016-07-29 00:59:52
    Ene hyn bishee.namiin nuhud mini byr dordloo.ashig sonirhol byr dendej baina.tsolmong tomiloh ni zuv.bolocrol medleg mash undur beltgegdsen gantshan hyn baina.
  • Soongo 2016-07-29 00:43:50
    Битгий санаа зовдоо, ашиг сонирхлын зөрчилтэй бол АТГ нь гаргаад л ирнэ байх, АТГ чадахгүй бол өөрийгөө ЭМЯ-ны сайд болох ёстой хүн гэдэг Цолмон аниа гаргана