Бразилийн Рио де Жанейро хотод зуны Олимпийн ХХХI наадам эхлэхэд долоо хоног үлдлээ. Энэ наадмын угтан OLLOO.mn сайт өмнөх олимпийн наадмуудад манай баг тамирчид хэрхэн оролцож, ямар амжилт үзүүлж байсан тухай мэдээллийг хүргэж байгаа билээ. Өнөөдөр Сиднейн олимпийг онцолж байна.

Сиднейн олимп нь 2000 оны есдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 1 хүртэл Австралийн Сидней хотноо зохиогдсон 27 дахь удаагийн зуны олимпийн наадам. Эл олимпод 199 орны 10651 тамирчин спортын 28 төрөлд өрсөлдсөн.

Монгол Улсаас спортын зургаан төрөлд, 20 тамирчин  оролцсон юм. Тодруулбал,
 
Боксоор Т.Үйтүмэн,
 
Буудлагаар З.Батхуяг, Д.Мөнхбаяр, О.Гүндэгмаа,

Жүдогоор Д.Нармандах /60/, П.Нямлхагва /66/, Ц.Очирбат/81/, Б.Одхүү/90/, Б.Бат-Эрдэнэ /+100/, Х.Эрдэнэт-Од./57/, Д.Цэрэнханд/70/, С.Дашдулам/78/,

Усанд сэлэлтээр Г.Галбадрах, С.Алтантуяа,

Хөнгөн атлетикаар П.Пүрэвсүрэн, Б.Батцэцэг,

Чөлөөт бөхөөр Т.Зүүнбаян /54/, О.Пүрэвбаатар /58/, Т.Мөнхбаяр /76/, Д.Сумъяабазар, /120/ нар оролцжээ.

Монголын багийн тугч Б.Бат-Эрдэнэ


Ийнхүү манай тамирчдаас буудлагаар Отрядын Гүндэгмаа шагналт байр, Чөлөөт бөхөөр Оюунбилэгийн Пүрэвбаатар 58 кг-н жинд 5-р байр эзэлж байв. Харамсалтай нь тэмцээний дараах сэргээшийн шинжилгээгээр О.Пүрэвбаатараас фуросемид илэрсэн тул байр нь хүчингүй болж, барилдах эрхээ 1 жил хасуулсан. Харин О.Пүрэвбаатар сэргээш хэрэглээгүй гэж мэдэгдэж байсан ба үүнийгээ нотлохын тулд ДАШТ-с медаль авах зорилго тавин 2001 онд ДАШТ-ийн мөнгөн медалийн хүртэж байв.

 
Боксын төрөлд медаль хүртэх найдлага тавьж байсан Т.Үйтүмэнгийн хувьд эхний тоглолтондоо Киргизийн тамирчинд хожигдсон юм. Түүний хувьд Сиднейн олимпийн дараа зодог тайлсан билээ.

Тэрбээр энэ тухайгаа “2000 оны Сид­нейн олимпод Киргизийн тамирчинд эхний тоглолт дээрээ хожигдоод, зодог тайлсан. Уг нь тэр тамирчинг хоёр жилийн өмнө ялж байсан юм. Нам цохиж байсан өрсөлдөгчдөө хожигдохоор “За даа, больдог ч юм билүү дээ” гэсэн бодол ямар ч тамирчинд төрнө. Ингээд 29 настайдаа буюу 2000 онд зодог тайлсан даа" хэмээн дурссан байдаг юм.

Ийнхүү манай тамирчид  1964 онд анх удаа оролцохдоо олимпод медаль хүртэж чадаагүй шиг Сиднейгээс ганзага хоосон ирснээр 199 орноос 150 дугаарт орж байв.

Б.Орхон
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-07-29 01:36:41
    ТЭНГИС КИНОТЕАТРЫН ЧАНХ ХОЙНО БАЙРЛАЛТАЙ, ГАЛ ЗУУХ ТУСДАА 1 ӨРӨӨ БАЙР УДААН ХУГАЦААГААР ХӨЛСЛҮҮЛНЭ. 88229121