Д.Сумъяа 57 кг-ын жинг тэргүүлэн барилдана

"Рио-2016" наадмын гуравдахь өдөр буюу наймдугаар сарын 8-ны өдөр ДАШТ-ий хүрэл медальт гавьяат тамирчин Доржсүрэнгийн Сумъяа хүч үзнэ.

Тэрбээр жингийнхээ чансааг тэргүүлж байгаа бөгөөд Риод А хэсгийг тэргүүлэн барилдана. Түүнтэй тэмцээний чансаа наймдугаарт бичигдэж буй Португалийн Тельма Монтейро нэг хэсэгт орох бол В хэсгийг олимп, дэлхийн аварга Японы Каори Мацүмото тэргүүлэн барилдах бөгөөд олимп, дэлхийн хүрэлтэй Францын Аутомне Павиа хуваарилагдана. Харин С хэсгийг манай бөхийн мөнхийн өрсөлдөгч БНСУ-ын Ким Жан-Ди тэргүүлэх бөгөөд ДАШТ-ий шагналт байрт Канадын Катрин Бушмен-Пинардтай багтсан. Энэ хоёр бөх хамгийн сүүлд Мастерст учраа таарахад Канадын бөх ялж байсан юм. Түүнчлэн тэмцээний D хэсгийг АНУ-ын Марти Маллой тэргүүлж байгаа бөгөөд дөрвөн жилийн өмнө Лондонгийн олимпийн хагас шигшээд ялагдаж явсан Румыний Корина Каприориутай хуваарилагдах нь тодорхой байна.

Тэмцээний А, В хэсгийн ялагчид хагас шигшээд учраа таарах боломжтой бөгөөд манай бөх шилдэг дөрөвт үлдвэл Лондонд Япончуудаас цорын ганц алтан медалийг хүртсэн К.Мацүмототой учраа таарах магадлал өндөр байна. Гэхдээ энэ жинд Бразилийн Рафаэла Сильва, Унгарын Эдвиг Каракас, Косовогийн Нора Гжакова, Германы Мирям Ропер, Недерландын Санне Верхагн нарын хатуу самрууд сугалаагаар "топ-8"-тай тааран хэнийг нь ч сөхрүүлж мэднэ.

57 кг-д нийт 22 бөх өрсөлдөнө

1 DORJSUREN Sumiya (MGL)
2 KIM Jandi (KOR)
3 MALLOY Marti (USA)
4 MATSUMOTO Kaori (JPN)
5 PAVIA Automne (FRA)
6 CAPRIORIU Corina (ROU)
7 BEAUCHEMIN-PINARD Catherine (CAN)
8 MONTEIRO Telma (POR)
9 FILZMOSER Sabrina (AUT)
10 KARAKAS Hedvig (HUN)
11 GJAKOVA Nora (KOS)
12 SILVA Rafaela (BRA)
13 LIEN Chen-ling (TPE)
14 ROPER Miryam (GER)
15 AMARIS Yadinys (COL)
16 VERHAGEN Sanne (NED)
17 MANUEL Darcina (NZL)
18 PODOLAK Arleta (POL)
19 DIEDHIOU Hortance (SEN)
20 DABONNE Zouleiha abzetta (CIV)
21 NURJAVOVA Rushana (TKM)
22 SMYTHE-DAVIS Nekoda (GBR)

Б.Орхон
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.