Хэрэглэгч таны эдлэх эрх

Монгол Улсын Засгийн газар 2016 оныг “Хэрэглэгчийн жил” болгон зарласан. Үүнтэй холбогдуулан ШӨХТГ хэрэглэгчдийн эрхийг олон нийтэд таниулах ажлыг зохион байгуулж байна. Энэ удаа иргэд үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлэхдээ ямар эрх эдлэх талаар дурьджээ.
 

  • Удаан хугацаанд хэрэглэх бараанд үйлдвэрлэгч, худалдагч баталгаат хугацаа олгоогүй бол та хуулиар 6 сарын баталгаа авах эрхтэй.
  • Таны худалдан авалтын хариултанд задгай мөнгөн дэвсгэртийг олгоогүй бол та худалдагчаас шаардах эрхтэй. /Жишээ нь 999 төгрөг бол 1 төгрөгөө авч болно/
  • Хямдрал, урамшуулал нэрийн дор таныг төөрөгдүүлсэн бол та ШӨХТГ-т гомдлоо гаргах эрхтэй. /жишээ нь cap, улирал, жилээр байнгын урамшуулал зарлах гэх мэт/
  • Таны худалдан авсан бараа доголдолтой бол та хохирлоо нөхөн төлүүлэх эрхтэй.
  • Худалдагч худалдаж буй бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ талаар үнэн бодит мэдээллээр хангаагүй бол хэрэглэгч та тухайн газраас шаардах эрхтэй.
  • Контор, Хэрэглэгчдэд үйлчлэх төв/ХҮТ/, СӨХ нь ус, цахилгаан, дулаанаар хангах үйлчилгээг хязгаарлаж хэрэглэгчийг хохироосон бол хэрэглэгч та тухайн газарт гомдол гаргах эрхтэй. Ус, цахилгаан, дулаанаар хангах үйлчилгээг мэргэжлийн эрх бүхий этгээд онцгой тохиолдолд хязгаарлах эрхтэй.
  • Зах зээлд худалдаалагдаж байгаа бараа бүтээгдэхүүний хаяг шошгожилт нь Монгол, Орос, Англи хэлнээс бусад хэлээр бичигдэж, хэрэглэгч таны сонголт хийх боломжийг хязгаарлаж байгаа бол хэрэглэгч та тухайн газарт шаардлага тавих, гомдол гаргах эрхтэй.
  • Таны худалдан авсан бараа бүтээгдэхүүнд тасалбар олгоогүй бол та тасалбарыг тухайн газраас шаардан авах эрхтэй.
  • Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгч нь бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ үнэ тарифыг ил тод байршуулаагүй бол та шаардах бүрэн эрхтэй.
  • Хуулиар сурталчлахыг хориглосон бараа (архи, тамхи, хууль бус эм) бүтээгдэхүүнийг сурталчилсан бол та ШӨХТГ-т гомдол гаргах эрхтэй.
  • БНХАУ-ын Эрээн хотын аж ахуйн нэгж, компаниас худалдан авалт хийж хохирсон бол манай байгууллагад хандаж асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой боллоо.

 

Аж ахуй эрхлэгчид үгсэн хуйвалдах замаар

 

  • Бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох
  • Зах зээлийн нутаг дэвсгэр, бараа үйлчилгээний нэр төрөл, худалдан aвагчaa хуваарилах
  • Зах зээлд нэвтрэн орох боломжийг хязгаарлах
  • Тендер, сонгон шалгаруулалт, дуудлага худалдаанд үнэ тохирон оролцох зэрэг нь хууль бус үйл ажиллагаанд тооцогдох бөгөөд дээрх хууль бус үйл ажиллагааг ШӨХТГ-т илчилсэн иргэн аж ахуйн нэгжийг урамшуулах журамтай.
  • Аж ахуй эрхлэгчдийн зүгээс тендерт оролцох явцад тендерийн баримт бичиг нь өрсөлдөөнийг хязгаарласан гэж үзвэл тендер нээгдэхээс өмнө ШӨХТГ-т гомдол гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй.

 

Өрсөлдөөний асуудал дээр:

 
  • Өрсөлдөгчийн бараа үйлчилгээний нэр хүндийг гутааж, худал зөрүүтэй мэдээлэл түгээсэн бол
  • Өөрийн бараа үйлчилгээний талаар худал зөрүүтэй мэдээлэл түгээж хэрэглэгчийг төөрөгдүүлсэн бол
  • Өрсөлдөөнд харш зар сурталчилгаа явуулсан бол
  • Бусдын барааны тэмдэг, патент, шошго, баглаа боодлыг хуулбарлах, зөвшөөрөлгүй ашигласан бол
  • Бараа үйлчилгээний эрсдэлтэй талыг нуун дарагдуулсан бол
  • Өөрийн бараа үйлчилгээг борлуулахдаа өрсөлдөгчийн бараа үйлчилгээг худалдан авахгүй байх болзол тулгасан бол
  • Бараа үйлчилгээнд хямдрал урамшуулал байгаа гэсэн хуурамч мэдээлэл түгээх, урьдчилан хэн нэгэнд өгөхөөр тохиролцсон бол шударга бусаар өрсөлдсөн гэж үзнэ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.