Яам удирдах нь морь уяхаас өөр
Хөдөө аж ахуйн сайдад П.Сэргэлэн



МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаараа дөрвөн сайдын нэрийг тодруулжээ. МАН-ынхны сонголт ёсоор Хөдөө аж ахуйн сайдад П.Сэргэлэн гэх нөхөр нэр дэвшиж. Хөдөө аж ахуйн салбар нь манай улсын ДНБ-ний 10 гаруй хувийг дангаар бүрдүүлдэг.  Тиймээс энэ салбар илүү хөгжихийн тулд шинэчлэлт хийх зайлшгүй шаардлагатай байгаа тухай албаныхан дуулгадаг.

Тэгвэл тэр шинэчлэлийг “хийх” Монголын морин спорт, уяачдын холбооны /ММСУХ/ Ерөнхий нарийн бичгийн дарга “мэргэжил”-ийн сайд П.Сэргэлэн гэж хэн бэ?

Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын уугуул. МУБИС, СЭЗДС, Сингапурын үндэсний их сургуулийг төгссөн.  Волейболын спортын мастер, Нийслэлийн алдарт уяач.

Дээд сургуулиа төгсөөд  бизнес хийж, өргөжүүлээд  2004 оноос л морь уяж эхэлсэн гэж байгаа. Удам дамжсан уяач. Мөн “Ноён сүлд” ХХК ерөнхий захирал, “Сүлд” телевизийн хөрөнгө оруулагч түүнд МАН-ын дарга М.Энхболд том суудал зэхжээ.

Ерөнхий сайд танхимаа толгой мэдэн бүрдүүлэх боломжгүй, мэдэлгүй гэдэг нь дээрх үйл явцаас харагдаж байна.
Намын даргын очих байсан албанд суусан Ж.Эрдэнэбат сайд уяач найзаагаа сайдаар томилох намын дарга М.Энхболд саналд “үгүй” гэж хэлж чадаагүй бололтой. Ингэж хардахын учир бол МАН-ын дарга М.Энхболд нь Монголын морин спорт, уяачдын холбоог тэргүүлдэг.
 
Түлш, эрчим сайдад нэр дэвшигч Т.Энхтайван

Мэргэжлийн засагт орох дараагийн уяач бол Т.Энхтайван. МАН-ын дарга Монголын морин спорт, уяачдын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Т.Энхтайванг Эрчим Хүчний сайдад зүтгүүлжээ. Т.Энхтайван нь 1965 онд Улаанбаатар хотын Налайх дүүрэгт төрсөн. 1989 онд Политехникийн дээд сургууль, 2000 онд Удирдлагын академи төгссөн. Дулааны инженер, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй. 2006 оноос Түлш, эрчим хүчний дэд сайдаар ажиллаж байсан.

ЭБЭХ-ний дэд сайд Т.Энхтайваныг 1227 га газар хууль бусаар авсан гэх хэргээр мөн АТГ-т дуудагдаж байсан юм. Мөн хариуцсан яамаа хамаатан саднаараа дүүргэсэн тухай тухайн үеийн хэвлэлүүд бичиж байв. Түүнийг тойрсон бараан түүхүүд үүгээр дуусахгүй.

ЭБЭХ-ний дэд сайд Т.Энхтайваныг 1227 га газар хууль бусаар авсан гэх хэргээр мөн АТГ-т дуудагдаж байсан юм. Мөн хариуцсан яамаа хамаатан саднаараа дүүргэсэн тухай тухайн үеийн хэвлэлүүд бичиж байв. Түүнийг тойрсон бараан түүхүүд үүгээр дуусахгүй. Дэд сайд болохоос өмнө буюу 2008 онд тухайн үеийн нэгэн УИХ-ын гишүүний утас руу “Ална” хэмээн мессеж бичиж байсан гэх дуулианд холбогдож, ямархан ёс зүйтэй гэдгээ харуулаад явсан эрхэм юм.
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • тариалангч 2016-07-29 08:31:33
    морин спорт уяачдын холбоо монголын төрийг удирдах нь ээ.МАН-ы дарга АН-ы дарга шиг болох нээ.Сонгогчид гишүүдээ эргүүлж татаач.МАН-ы даргыг
  • Mergejliin doctruud??!!! 2016-07-29 02:00:42
    Eruul mongol hun gedeg ehleed malaa, hunsee bod, huns auylgui baidl geed yalriad l , maliin ovchin yamr bolov, malchid emchgui, sumand mal emneleggui bolsn!!!...
  • зочин 2016-07-29 01:36:18
    ТЭНГИС КИНОТЕАТРЫН ЧАНХ ХОЙНО БАЙРЛАЛТАЙ, ГАЛ ЗУУХ ТУСДАА 1 ӨРӨӨ БАЙР УДААН ХУГАЦААГААР ХӨЛСЛҮҮЛНЭ. 88229121
  • зочин 2016-07-28 17:58:18
    М.Энхболдод морь уяхаас өөр мэдэх юм бхгүй.Тэр Энхтайван чинь ёстой болохгүй хүн бхаа
  • Цахилгаанч 2016-07-28 15:03:34
    Энхтайван ч бас ашиг сонирхлын зөрчилтэй. Налайхын ДЦС-ыг эзэмшдэг, одоо төсвийн хөрөнгөөр тэрийгээ тордоноо. Энхболдтой адил морь уядаг болохоор л сайдад шигши...
  • irgen 2016-07-28 11:16:45
    Bidend odoo namuudiig tatan buulgaj gishuunchilgui zovhon hotolbor devshuulj Ikh hurald avsan suudlaaraa sankhuujdeg helbert shiljuulehees oor argaguig haruull...
  • uyachaa l hii l dee 2016-07-28 10:41:44
    Morio uyad buhel buten neg tom yam udridana gej yaj togloid ni bagtaj baina aa. Yana daa ene uls oron hezee ch hugjij devshihgui ee
  • Зочин  2016-07-28 10:29:27
    М. Эхболд чинь өөрө морин спорт уяачдын холбооны дарга ч билүү? Адилхан морь уядаг нөхдүүддээ?????
  • Үнэн 2016-07-28 10:09:49
    Манай төр Женко, Батхүү, Баярцогт мэтийн АН олигархуудаас салаад Энхтайван, М.Энхболд мэтийн МАН олиграхуудын гарт олоо доо. Харамсалтай.
  • 11 2016-07-28 09:52:11
    Uyach namyn darga uyach said. Bas avilgach enkhtaiwan. Boliyoooo! Taarsan taar shuudai songojee, ard tumen. Hohi Chini!
  • хэхэ 2016-07-28 09:49:45
    Мэлгэр Энхболд ч баллах нь дээ. Одоо бүр морьныхоо хамуудад сайдын суудал өгөөд эхэллээ. МАНыхан дуугараач. өрөвдөлтэй нөхдүүд вэ
  • zochin 2016-07-28 09:48:36
    ardiin namd moligoduulahaa medeguim bh daa songoson humuus ni
  • 22222 2016-07-28 09:35:38
    энэнээс өөр сайд хийчих хүн даанч байхгүй гэж үү дээ
  • Songolt 2016-07-28 09:21:26
    Та бидний сонголт шүү дээ, иймэрхүү юм болно гэдгийг мэдэж л байсан ..., яая гэхэв, зүтгээд байж дээ, уяаны морь шиг, бид төлбөртэй үйлчилгээг дэмжсэн юм чинь....
  • Zochin 2016-07-28 09:16:43
    Ajliig ni hiilgeed l uzeech dee Mundag daichin zaluu shuu Sergelen bol Ner tsever mongolchuud gej bie biee dandaa muu helj bh yum daa zailuul
  • Зочин  2016-07-28 08:44:12
    Энхрий хайрт намыгаа ингэнэ чинээ зүүдэлсэнгүй явлаа. Энхболд ийм байж юун яасан еронхийлогч вэ?
  • ололо 2016-07-28 08:25:46
    хайран ч намын минь нэр. өмхий энхболд Миеэ баастайгаа хутгалаа даа.очиж очиж Сэргэлэн байдаг нь ч юув дээ. халаг гэж
  • зочин 2016-07-28 08:18:50
    Морь уралдуулах яам удирдах хоёр өөр шүү. Морь уралдуулдаг болохоороо мэргэжлийн болдог юм байна
  • kkkkk  2016-07-28 08:15:48
    saidiin tolboroo hiij chadsan n ed nar yum bailgui dee. zugeer medleg mergejil harj said bolgodog togtoltsoo kommunizmtei tsug alga bolson.
  • Иргэн 2016-07-28 08:06:11
    Энхтайванаа болио өөр хүн алга уу МАН д
  • 1234 2016-07-28 08:04:10
    хогийн амьтад