Р.Манлай Азийн аварга болж, их мастерын болзол хангалаа

Ази тивийн аварга шалгаруулах 100 буудалт даамын тэмцээн Улаанбаатар хотноо болж байна. Тэмцээний сүүлийн өргийн тоглолт өнөөдөр болж, тивийн аваргууд тодорлоо.

Эрэгтэйчүүдийн ангилалд таван улсын 24 даамчин өрсөлдсөнөөс Дэлхийн даамын холбооны мастер Р.Манлай 14 оноогоор түрүүлсэн бол их мастер, Азийн таван удаагийн аварга, Гавьяат тамирчин Д.Эрдэнэбилэг 13 оноо, их мастер Д.Баттулга 12 оноогоор удаалав.

Өнөөдөр болсон сүүлийн ес дэх өрөгт Р.Манлай Д.Баттулгад, Д.Эрдэнэбилэг БНХАУ-ын Жао Вэнлонд хожигдсон юм. Тэмцээний IV-X байрт Монголын дөрөв, БНХАУ-ын хоёр, Узбекистаны нэг даамчин орлоо. Энэ удаагийн Азийн аваргад түрүүлсэн Р.Манлай их мастерын болзол хангалаа.
 

olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-07-28 18:08:08
    Тэмцээн явуулж бгаа байр авах юм алгадаа.Нөгөө Үлэмжиновын шатрын ордон барих газар олгож барилгыг нь бариулаасай билээ.
    202.9.40.137
    Мэдэгдсэн Хариулах