Азийн аваргууд өнөөдөр тодорно
Ази тивийн аварга шалгаруулах 100 буудалт даамын тэмцээн Улаанбаатар хотноо үргэлжилж байна. Тэмцээний сүүлийн өргийн тоглолт өнөөдөр болж, тивийн аваргууд тодорно. Өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн ангилалд болж буй тивийн аваргад БНХАУ, Япон, БНСУ, Сингапур, Энэтхэг, Монгол зэрэг 15 орны 200 орчим даамчид өрсөлдөж байгаа билээ. 

Эрэгтэйчүүдийг Дэлхийн даамын холбооны мастер Р.Манлай 14 оноогоор тэргүүлж байгаа бол их мастер Д.Эрдэнэбилэг 13 оноогоор удаалж байна.

Харин эмэгтэйчүүдийн ангилалд дөрвөн улсын 20 даамчин байгаагаас 13 нь манай тамирчид юм. М.Нандинцэцэг, Хятадын Жан Ю, М.Одгэрэл, М.Нямжаргал нарын дөрвөн даамчин адил 11 оноотой болсон байна.

П.УНДРАМ

Оллоо.мн

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.