“Хамгаалах бүс хамгаалагдсан амьдрал”  аян өрнөж байна
Замын цагдаагийн газраас энэ сарын 25-наас ирэх наймдугаар сарын  25-ны хооронд улсын хэмжээнд “Хамгаалах бүс, хамгаалалтын суудал” нэгдсэн арга хэмжээг “Хамгаалах бүс хамгаалагдсан амьдрал” уриан дор зохион байгуулан явуулж байна.

Тус арга хэмжээний хүрээнд тээврийн хэрэгсэл дотор хүүхдийг зориулалтын суудалд, хамгаалах бүс бүслүүлэхгүйгээр эрсдэлтэй орчинд тээвэрлэж яваа жолооч нарт хатуу хариуцлага тооцон ажиллахаар төлөвлөөд байгаа аж.

Энэ оны эхний хагас жилийн байдлаар зам тээвэр ослын улмаас 19 хүүхэд нас барж 554 хүүхэд багачууд бэртэж гэмтсэнээс 113 хүүхэд хүндэвтэр, хүнд гэмтсэн байна. Ослын шалтгааныг судалж үзэхэд нэгт хүүхдийг хараа хяналтгүй замын хөдөлгөөнд оролцуулдаг. Хоёрт хүүхдийг гудамж зам, гэр сургуулийн ойр орчин, тоглоомын талбайд тоглуулахдаа хараа хяналт тавьдаггүй. Буруу үлгэр дуурайлал үзүүлдэг. Гуравт тээврийн хэрэгсэлээр буруу тээвэрлэдэг хамгаалалтын суудал болон хамгаалалтын бүс ашигладаггүйгээс үүдэн хүүхэд осол гэмтэлд өртдөг аж.

П.УНДРАМ
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.