Шарилжгүй Улаанбаатар хот болно

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны харьяа Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар, Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн Баруун салбарын ажилтай Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Гантөмөр танилцлаа.

Хотын Ерөнхий менежер Шастины нэрэмжит төв  эмнэлгийн урд талын замын нөхцөл байдалтай газар дээр нь танилцсан. Энэ үеэр сул шороон хөрс бүхий эвдэрсэн замыг засварлах, авто зогсоолыг шинэчлэх ажлыг төсвийн тодотголд тусгуулж иргэдийг амгалан тайван амьдрах, жолооч нарыг чөлөөтэй зорчих боломжийг бүрдүүлэхэд анхаарч, Нийслэлийн авто замын газартай ярилцахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны холбогдох хэлтсийн дарга нарт үүрэг болгов.

Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн Баруун салбарын удирдлагуудад Цамбагаравын автобусны буудлын уулзварын хайс хашлагыг засварлах, нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах, ногоон байгууламжин дээр түргэн үйлчилгээний цэг, хүнсний дэлгүүрүүдийг  байршуулахгүй байхад анхаарч, тогтмол хяналт тавих хэрэгтэйг сануулсан. Мөн зэрлэг ургамлыг хадах хэлбэрээр устгаж нийслэлийн иргэдийг эрүүл амьдрах нөхцлийг бүрдүүлэх хэрэгтэйг анхааруулсан. Цаашид “Шарилжгүй Улаанбаатар” хоттой болохын төлөө ажиллах болно гэдгийг онцоллоо.

Ажил танилцах үеэр  Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газраас Хилчин хотхоны инженерийн шугам сүлжээнүүд газрын хөрснөөс нэвчсэн усан дунд байгаа. Энэ нь тухайн хотхоны оршин суугчдын өвөлжилтөнд хүндрэл учруулж байгааг хэлсэн. Хотын Ерөнхий менежер  газар дээр нь очиж нөхцөл байдалтай танилцан  иргэдийг өвөлжилтөнд хүндрэл учруулахгүй байхад  анхаарч ажиллан, хариуцсан байгууллагуудад холбогдох арга хэмжээг авч ажиллахыг үүрэг болгон, хамтран ярилцахаар болсон юм.

Мөн Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэг, Коicaгийн хог боловсруулах үйлдвэрийн ажилтай танилцсан. Энэ үеэр хогийг ландфил технологиор дарж устгах зардлыг нэмэгдүүлэх, машин техникийн хүрэлцээ хангамжийг сайжруулах хүсэлтийг тавилаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2016-08-13 07:42:35
    сайн байна шарилж байхгүй бол хүчилтөрөгч ялгаруулах ногоон ургамал сайн ургах байх харин хэтэрхий их мөнгө зарах ажил биш шүү хүн болгон оролцоод хийчих ажил
  • Хурдан ажлаа эхлэх хэрэгтэй 2016-07-29 07:00:21
    Нуль шарилж байх чинь билээ.
  • зочин 2016-07-29 00:30:30
    УРА ЯМАР САЙН ХЭРЭГ ВЭ. ЭНЭ ЧИНЬ Л ЖИНХЭНЭ АЖИЛ
  • ЗОЧИН 2016-07-28 18:05:32
    Зөвхөн хот биш хөдөө малын бэлчээр шарилжинд идэгдлээ шүү
  • зочин 2016-07-28 14:23:10
    Холбогох байгууллагуудад анхаарч ажиллахыг уурэг болгодог нь жижуурийн уг.Газар дээр нь шийдвэрлэх хэрэгтэй.
  • Зөв эхлэл 2016-07-28 14:14:06
    Шарилж бол үнэхээр том асуудал болоод байгаа шүү. Өмнөх удирдлагууд нь маш их мөнгийг хэрэггүй зүйлд их үрсэн. Шарилжаа устгах нь маш зөв эхлэл
  • sharilj 2016-07-28 11:33:30
    amjilt husye !!!!
  • irgen 2016-07-28 05:46:01
    Gantumur dargadaa amjilt husiy
  • zochin 2016-07-28 05:04:09
    UURUU GARDAJI KHIIGEECH DEE , UUREG BOLGOKH BISH , YAG KHUUCHIN KOMMUNISTUUDYN AJLYN ARGA , KHOL YAWAKHGUY EE