Олимпоос алтан медаль хүртсэн тамирчныг 111 сая төгрөгөөр шагнана

МЖБХ  "Рио-2016" зуны олимпийн 31 дүгээр наадамд оролцох жүдо бөхийн баг тамирчдаа албан ёсоор өчигдөр үдэн гаргалаа.

Жүдочдын эхний ээлж өнөөдөр 11.00 цагт эх орноосоо мордсон бөгөөд өчигдөр эх орондоо сүүлийн бэлтгэлээ базаасан юм. Энэхүү ёслолд МЖБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Дорлигжав, Д.Ганбаатар тэргүүтэй зочид хүрэлцэн ирж баг тамирчиддаа амжилт хүслээ.

Тухайлбал, МЖБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Дорлигжав нийт тамирчдадаа хандаж сэтгэл санаагаа тогтвортой байлгаж, өндөр амжилт гаргахыг хүссэн. Түүнчлэн энэ үеэр МЖБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Ганбаатар баг тамирчиддаа амжилт хүсээд аж, ахуйн нэгж байгууллагуудыг олимпийн шигшээ багаа дэмжин ажиллахыг уриалсан юм.

Мөн энэ үеэр өөрийн тэргүүлдэг "Макс" групп энэ удаагийн олимпийн наадмаас алтан медаль хүртсэн тамирчинг 111 сая төгрөгөөр шагнахаа албан ёсоор мэдэгдсэн юм. Түүнчлэн жүдо бөхийн тамирчдаа үдэн гаргах ёслолын үеэр МҮОХ-ноос нийт тамирчиддаа олимпод оролцох эрхийн мандат болон мөнгөн тэтгэлэгийг албан ёсоор гардуулж амжилт хүссэн юм.

Б.Орхон
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 111,111,111 2016-07-28 07:09:01
    Neg mur 111,111,111 tugrug geed l helchihne biz dee. Tolgoigoo jaahan ajilluulahad garzgui shtee.
  • box sudlaach 2016-07-28 07:01:07
    tengerleg mongoliin xiimorlog zaluusdaa amjilt xvsie
  • zochin 2016-07-28 05:02:12
    ALT AWSAN JUDOCHIND MUNGU AMALSAN SHUU DEE
  • Nigger Jordan 2016-07-28 01:58:57
    Olimp gantshan judo gedeg ymand deer togtodgvi shvv. ene arzaisan olon yumnuudig shigshij heden sainiig n yavuulad uldsen oron toond n oor sportoor uzeh heregte...