Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Зүүн хойд Азийн хотын дарга нарын форум  3 дахь “Хотуудын ногоон өсөлт-Эрчим хүчний ногоон шийдлүүд”  сэвдийн хүрээнд 2016 оны 08 дугаар сарын 03, 04-ний өдрүүдэд  Улаанбаатар хотноо болно.

Форумын хүрээнд байгаль орчноо хайрлан хамгаалах, байгальд ээлтэй ногоон хөгжлийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж,  байгууллага, иргэдийн бүтээл, бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулан сурталчлах зорилгоор “Хотын ногоон шийдлүүд – 2016” үзэсгэлэнг Их Эзэн Чингис хааны  нэрэмжит талбайд зохион байгуулна. 

Энэхүү үзэсгэлэнд  50 гаруй  аж ахуйн нэгж оролцож,   Эко эрчим хүч,  Эко цахилгаан, дулаан,  Эко тээвэр,  Эко үйлдвэрлэл зэрэг сэдээр бүтээгдэхүүнээ танилцуулах юм. Үзэсгэлэнг Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форумд оролцохоор ирсэн төлөөлөгчид үзэж сонирхох юм байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.