70 жилийн настай Х.Чойбалсангийн хөшөө
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын музейгээс хотын иргэдийн түүх, соёлын дурсгалын талаарх мэдлэгийг тэлэх зорилгоор Улаанбаатар хотод зорьж үзэх ёстой 20 дурсгалыг хөшөө дурсгал, сүм хийд, дурсгалт барилга, дурсгалт газар гэсэн дөрвөн чиглэлээр, цувралаар танилцуулж байна.  
 
Энэ удаад Улс төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, 1921 оны Ардын хувьсгалыг удирдан зохион байгуулагчийн нэг, ХХ зууны эхний хагас дахь Монголын удирдагчдын нэг Х.Чойбалсангийн хөшөөг түүхэн гэрэл зургийн хамт танилцуулж байна.
 
Хөшөөг 1946 онд Уран баримлч С.Чоймбол Ардын хувьсгалын 25 жилийн ойн хүрээнд Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн дарга, Монгол Улсын ерөнхий сайд Хорлоогийн Чойбалсанд зориулан бүтээжээ. ХХ зууны эхний хагаст Монголын нийгмийн шинэчлэлийг Х.Чойбалсан удирдсан ба 1942 онд байгуулагдсан анхны их сургуулийг түүний нэрэмжит болгож, өмнөх талбайд хөшөөг босгосон байна. Энэхүү хөшөөг монгол хүний бүтээсэн орчин үеийн анхны хөшөөний нэг  гэж үздэг бөгөөд түүнийг амьд байхад босгосон хөшөө гэдгээрээ онцлог юм. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2007 оны 197 дугаар тогтоолоор уг хөшөөг Сүхбаатар дүүргийн хамгаалалтад авсан байна. Улаанбаатар хотод Х.Чойбалсангийн түүхтэй холбоотой өөр нэг дурсгалт газар бий.  Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Сөүлийн гудамж, Нэгдүгээр сургуулийн зүүн талд төрийн тусгай хамгаалалттай “Маршал харш”-ийн хашаанд “Х.Чойбалсангийн өвлийн ордон”, “30 дугаар байр”, “Маршалын өргөө” гэж нэрлэгдсэн хоёр давхар байшин бий. 1946 онд Х.Чойбалсанд зориулсан барьсан тус байшинд тэрээр өвөлждөг байжээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.






 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2016-07-29 02:30:34
    Маршилд хуувийн хөрөнгө байгаагүй гэдэг.
    202.179.31.16
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-07-28 05:45:41
    Сүүлд хүрэл болгосон
    59.153.115.226
    Мэдэгдсэн Хариулах
  • oyunaa 2016-07-28 03:02:47
    saihan medee bn Dornod aimgiin Choibalsan hotod bas hushuu ni bdag
    150.129.143.108
    Мэдэгдсэн Хариулах