Медалийн буухиа үргэлжилсээр - Атланта 1996

Олимпийн 24 наадам буюу Атлантын олимп нь 1996 оны 7 сарын 19-нөөс 8 сарын 4-нд Атланта хотноо болсон. Эл олимпод 197 орны 10320 тамирчин спортын 26 төрөлд өрсөлджээ.
 
Манай улсаас спортын найман төрөлд, 17 тамирчин оролцож байв. Тодруулбал,

Чөлөөт бөхөөр Л.Сэргэлэнбаатар, /48/, Ц.Цогтбаяр /57/, Б.Гантогтох/90/, Д.Сумъяабазар /100/,
 
Байт харваагаар Ж.Отгон,
 
Боксоор Ц.Даваацэрэн /54/, Ж.Наранцогт /57/, Т.Үйтүмэн /60/,

Буудлагаар Д.Мөнхбаяр, О.Гүндэгмаа,
 
Дугуйгаар Д.Төмөр-Очир,
 
Жүдогоор Д.Нармандах /60/, П.Нямлхагва /66/, Х.Болдбаатар /71/,

Хөнгөн атлетикаар Д.Махашири, Э.Даваажаргал,
 
Хүндийг өргөлтөөр Ц.Хосбаяр нар өрсөлджээ.
 
 
Манай тамирчдаас жүдо бөхийн 60 кг-ийн жинд зодоглосон Д.Нармандах хүрэл медаль хүртэж, Монгол улс 179 орноос 71 дүгээр байрт бичигдсэн юм.


 
Д.Нармандах эхний тойрогтоо Пуэрто-Рикогийн Мендесийг, дараагийн тойрогт Их Британийн Донахьюг коко, Узбекстаны Мухтаровыг цэвэр ялж хагас шигшээд шалгарч байв. Харамсалтай нь хагас шигшээд Японы Тадахиро Номурад цэвэр ялагдсан юм.

Ингээд хүрэл медалийн төлөөх барилдаанд ДАШТ-ний хүрэл медальт Беларусийн Багировыг 2:40 секундэд илт илүүрхэж цэвэр ялан олимпын медалийн буухиаг үргэлжлүүлсэн билээ.



 
 

МУГТ Доржпаламын Нармандах - 1996 оны Атланта зуны олимпын их наадмын хүрэл медалын төлөө барилдаан


Дашрамд дурьдахад, Д.Нармандахыг ялсан Японы домогт бөх Тадахиро Номура /Олимпийн гурван удаагийн аварга/ найман жилийн дараа буюу 2004 оны олимпын хагас шигшээд  манай тамирчин Хашбаатарын Цагаанбаатарыг мөн л ялан аваргалж байсан юм. Харин Х.Цагаанбаатар хүрэл медалийн төлөөх барилдаанд  Испаний бөх Кенжи Уэмацүг ялснаар шагналын тавцан дээр гишгэсэн билээ.
 
Б.Орхон
olloo.mn
 

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.