315222 хүнд холбогдох 10162 хэргийг хилс зохиомол болохыг тогтоож цагаатгасан байна

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах ажил 1939-1945, 1956-1962 онуудад, 1989 оноос өнөөдрийг хүртэл хэд хэдэн үе шаттайгаар хэрэгжиж энэ хугацаанд Мөрдөн байцаах хэлтсийн цагаатгалын тасаг 315222 хүнд холбогдох 10162 хэргийг хилс зохиомол болохыг нь шалган тогтоож цагаатгасан байна.

1998 онд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хууль батлагдан гарснаар улс төрийн хилс хэрэг болон хэлмэгдэгч гэж хэн болохыг товъёолж хэлмэгдэгч түүний гэр бүл, үр хүүхэд, ач зээ нарт хэлмэгдэгчдийн нэр төрийг сэргээх, тэдэнд 1 удаагийн нөхөн олговор олгох, улс төрийн хэлмэгдүүлэлтийн үр дагаврыг арилгахтай холбоотой бусад асуудлуудыг шийдвэрлэх хууль эрх зүйн орчин бий болсон юм.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • даваа 2014-07-04 00:45:04
    Монгол улс 600000 орчим хүнтэй байсан гэдэг. 50 орчим хувь нь хилс хэрэгтэн болжээ. Энэ бол их гүрний дээрэнгүй бодлого, коммунизмын аюулаас болжээ...
    182.160.37.178
    Мэдэгдсэн Хариулах
    • сандаг 2014-07-04 05:40:25
      энэ цагт хэлмэгдэгсэдийг яах вэ?? ялангуяа өнгөрсөн 2 жил хэдэн зуун мянган хүн хэлмэгдэж байна шүү дээ
      103.26.193.1
      Мэдэгдсэн Хариулах
  • bayraam 2014-07-03 22:04:19
    neg l itgehgui bna.tsagaatgana l gd bga yas yuman deer helmegdsen humuus ni yalaa edlee hiisen heregtnuud ni tsagaatgagdaad gardag.manai ulsin huuli zoosnii nuheer shuudeg bolsiin bish vv i
    85.97.5.5
    Мэдэгдсэн Хариулах
  • сандаг 2014-07-03 13:22:54
    итгэхгүй байна гэвч яг одоо энэ цагт болж байгаа хэлмэгдүүлэлтийг бодохоор байж болох ч юм шиг гэхдээ тэр үед цаг төр хэцүү байсан юм чинь энэ дайны тоо гарах л байх одоо бол тэр үеийг бараг 100 дахин нугалсан хэлмэгдүүлэлт болж байна даа
    103.26.193.23
    Мэдэгдсэн Хариулах