Баян-Өлгийд болсон гамшгийг арилгахад 329 сая төгрөг зарцуулна

Засгийн газар анхдугаар хуралдаанаар Баян-Өлгий аймгийн Өлгий суманд 2016 оны долдугаар сарын 10-ны өдөр орсон хүчтэй аадар бороо, мөндрийн улмаас учирсан хохирлыг цаг алдалгүй даван туулах ажлын хүрээнд улсын нөөцөөс гаргасан гэр, хүнс, бараа, материал, тэдгээрийг тээвэрлэн хүргэсэн тээврийн  зардал болон Баян-Өлгий аймагт ажилласан Улсын онцгой комиссын ажлын хэсгийн томилолт, нислэгийн зардалд шаардах хөрөнгийн асуудлыг шийдвэрлэлээ.

Баян-Өлгий аймгийн гамшигт өртсөн иргэдэд шаардлагатай нийт 329 сая 512 мянган төгрөгийн санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхийг Сангийн сайд Б.Чойжилсүрэнд, Улсын нөөц сангаас олгосон иж бүрэн 70 гэр, хүнсний бараа, материал, ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодисыг 2016 оны IV улиралд багтаан нөхөн бүрдүүлэхийг Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхэд даалгажээ.

Гамшгийн улмаас 160 гаруй өрхийн 700 орчим  хүн  гамшигт нэрвэгдэж, 100 гаруй орон байр, эд хөрөнгө усанд автсан. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Улсын онцгой комиссын даргын тушаалаар шуурхай ажлын хэсгийг 7 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд Баян-Өлгий аймагт томилон ажиллуулжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу 2016 оны 7 дугаар сарын 15-ны өдөр үеийн улмаас орон гэргүй болсон иргэдэд улсын нөөцөөс нийт 126.2 тонн бараа, материалыг Баян-Өлгий аймаг руу тээвэрлэн хүргэж, иргэдэд хуваарилан олгоод байгаа билээ.


Б.Орхон
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.