Ерөнхий сайд 10 чиглэлээр үүрэг өглөө

Засгийн газар анхдугаар хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар  Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат зарим асуудлаар судалж, Засгийн газрын хуралдаанд танилцуулж шийдвэрлүүлэхийг холбогдох  сайд нарт үүрэг өгөв. Үүнд:

1.  Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулах, түүнд  МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг уялдуулах,

2.  Ахмадын тэтгэврийн зээлийн хүүг бууруулахыг судалж танилцуулах,

3.  Жилийн 1.5 тэрбум төгрөгөөс бага орлоготой аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг нэг хувь болгохыг судалж танилцуулах,

4.  Шинээр баталсан Эрүүгийн хуулийг мөрдөж эхлэх хугацааг сунгах, уг хуульд байгаа зөрчилтэй заалтыг засах талаар хуулийн төсөл боловсруулж танилцуулах,

5.  Малчдын тэтгэврийн насыг таван жилээр наашлуулах, Нийгмийн даатгалын шимтгэлээ нэг удаа төлөөд ажилласан жилээ тооцож, бодуулж болох эсэхийг судалж танилцуулах,

6.  Малын гаралтай түүхий эдийн экспортын татварыг шинэчлэх хуулийн төсөл боловсруулах,

7.  Хичээлийн бус цагаараа цагийн ажил эрхлэх “Орлоготой оюутан хөтөлбөр” хэрэгжүүлэх,

8.  “Эрдэнэс-Тавантолгой”-н 1072 ширхэг  хувьцаа тойрсон асуудлыг эдийн засгийн агуулгаар нь цэгцлэх,

9.  “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдсантай холбоотой асуудлыг судалж танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг холбогдох сайд нарын бүрэлдэхүүнтэй байгуулж, үр дүнгээ Засгийн газарт танилцуулах,

10.Бүх салбарт өвөлжилтийн бэлтгэлийг хангах,  цэцэрлэг, сургуулийн бүртгэлийг иргэдэд хүндрэл багатай, шуурхай  зохион байгуулах. Эдгээр үүргийн биелэлт, холбогдох шийдвэрийн төслийн ойрын үед  Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 3333 2016-07-28 09:47:52
    4-хөн жилээр үйл ажиллагааны хөтөлбөр боловчруулна гэж байна, 4 жил болоод л өөрчлөгддөг энэ гажиг системийг бүхлээр нь өөрчилбөл таарна
  • zochin  2016-07-28 02:49:38
    aanxaa bolj bnaa shine zasgiin gazart amjilt xusii. Manai eronxii said chadnaa Amjilt ta shuu.
  • хулан 2016-07-28 01:24:17
    Цэцэрлэг барих ажил хийгээчээ
  • baatar 2016-07-27 12:44:33
    Duureg bolgind neg klinikiin buren emnleg baiguulah talaar sudalgaa, horoo bolgond surguuli tsetserleg nemej barih sudalgaa hiilguulmeer baih yum