Олимпийн эрхээ хасуулсан ОХУ-ын тамирчдын тоо 100 давлаа

Допингийн асуудлаас болж Риогийн олимпийн эрхээ хасуулсан Оросын тамирчдын тоо 100 давлаа. 7 сарын 26-нд Олон улсын сэлүүрт завиний холбоо (FISA), Оросын 17 тамирчдын Риод өрсөлдөхийг хориглосон байна. Дөрвөн завиний эдгээр тамирчид нь допингийн шинжилгээгээ Оросоос өөр улсад өгсөн байх ёстой гэсэн шаардлагыг хангаагүйн улмаас ийнхүү эрхээ хасуулж байгаа аж. 6 сарын эхээр зарлагдсан Оросын сэлүүрт завиний 32 тамирчинтай шигшээ багийн бүрэлдэхүүний тал нь ийнхүү Риод очихгүй болж оронд нь Грек, Итали, Австралид тэдгээр эрхүүд шилжиж байна.


Оросын Олимпийн хороо Риогийн Олимпод 23 спортын төрлөөр оролцох 321 тамирчдын нэрсийг 7 сарын 20-нд албан ёсоор зарласан. Тэрхүү бүрэлдэхүүнээс хөнгөн атлетикийн шигшээ багийнхан Олон улсын хөнгөн атлетикийн холбооны шийдвэрээр бүтнээрээ (67) эрхүү хасуулсан бол араас нь бусад спортын тамирчид ч Рио руу явах ачаа тээшээ задалж эхлээд байна.

7 сарын 24-нд Олон улсын Олимпийн хороо ВАДА-гийн Оросын бүх тамирчдын эрхийг хасаг зөвлөмжийг дагалгүй тамирчдын оролцох эсэхийг тус тусын Олон улсын холбоодоор шийдүүлэхээр болсон.

Тус шийдвэрээс хойш одоогоор Усанд сэлэлт, Каное, Орчин үеийн таван төрөлтийн холбоод Оросын ялгаатай тоотой тамирчдыг допингийн шинжилгээг хянаж эрхийг нь цуцлаад байгаа.

Харин Олон улсын буудлага спортын холбоо Оросын 18 тамирчдын Риог зорих эрхийг баталгаажуулсны дээр Оросын бадминтон, байт харваа, морин спорт шигшээ ч бүтэн багаараа Риод очих болсон. Гэхдээ тэдгээр тамирчид Олимп руу явахын өмнө дахин нэг шалгуур буюу Арбитрын шүүхээс баталгаажуулалт хийгдэх ёстой.

UWW буюу Дэлхийн нэгдсэн бөхийн холбоо удирдах зөвлөл саяхан Олимпийн эрхтэй буй Оросын бөхчүүдийн асуудлыг шийдвэрлэх тусгай комисс томилсон. Тэд Оросын тамирчдыг оролцуулах эсэх шийдвэрээ 7 сарын 28-ны өдөр гаргана. Бусад олон улсын холбоод ч мөн тусгай комисс томилоод буй. 

Эх сурвалж: Монголын Үндэсний Олимпийн Хороо

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.