АТГ Н.Энхбаярын асуудлаар  Хуульчдын холбоонд хандлаа

Авлигатай тэмцэх газраас Монголын Хуульчдын холбоонд хандан Н.Энхбаярт өмгөөлөгч томилж өгөхийг хүссэн албан бичгийг хүргүүлжээ.

Н.Энхбаярыг эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж, удаа дараа зарлан дуудах хуудас өгсөн ч тэрээр хүрэлцэн ирэхгүй, мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулсаар байна. Н.Энхбаяр өөрт нь өмгөөлөгч олдохгүй байгаа гэсэн тайлбар хэлсэн тул Авлигатай тэмцэх газар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.2-т заасан үндэслэлээр Монголын Хуульчдын холбоонд хандсан байна.

Өмгөөлөгчийг заавал оролцуулах зарчмын дагуу хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх уг хэрэгт өмгөөлөгч оролцуулах явдлыг хангах үүрэгтэй юм.


Б.Орхон
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.