Богд хааны ордон музейн шувууны чихмэлийг засварлана

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Богд хааны ордон музей, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Гөрлиц хотын Зенкенбергийн Байгалийн түүхийн музейхамтран Богд хааны ордон музейд хадгалагдаж буй шувууны цуглуулгыг сэргээн засварлах ажлыг хийх гэж байна.

Уг цуглуулга нь1901 онд Богд хааны захиалгаар Герман улсын Хамбург хотод хийгдсэн бөгөөд Монгол оронд байдаггүй дэлхийн олон тивийн сонирхолтой амьтдын чихмэлийг багтааснаараа тун онцлог юм. Тухайн үедтанин мэдэхүйн өндөр ач холбогдолтой байсан энэхүү цуглуулга нь одоо Богд хааны ордон музейн өвлийн ордонд дэлгэгдэн үзэгчдийн хүртээл болсоор байдаг сонирхолтой үзмэр юм.

Нийгэм цаг үеийн хурдацтай хөгжил, үйлдвэржилт, хотжилт гэх мэт олон шалтгааны улмаас дэлхий дээр зарим амьтдын төрөл зүйл ховордох, улмаар устаж үгүй болох аюулд хүрч байгаа өнөө үед одоогоос 115 жилийн өмнө хийгдсэн Богд хааны цуглуулгын чихмэл амьтдын дотор устаж үгүй болсон амьтан ба түүний төрөл зүйл байхыг үгүйсгэх аргагүй юм. Тиймээс ч энэ амьтдын цуглуулгын шинжлэх ухааны болон танин мэдэхүйн олон талын үнэ цэнэ, ач холбогдол улам бүр өсч нарийвчилсан судалгаа шинжилгээ, засварлалтыг шаардаж байна.Богд хааны ордон музейн чихмэл амьтны цуглуулгад 200 шахам амьтны чихмэл багтдаг.

Санамж бичгийн хүрээнд Талууд сэргээн засварлалтын ажлыг практик-сургалт зохион байгуулах замаар хэрэгжүүлнэ. Сургалтыг ХБНГУ-ын Гөрлиц хотын Зенкенбергийн Байгалийн түүхийн музейн чихмэлчид удирдах бөгөөд сургалт нь хоёр үе шаттай зохион байгуулагдана. Санамж бичигт монголын талыг төлөөлж Богд хааны ордон музейн захирал О.Мэндсайхан, германы талыг төлөөлж Гөрлиц хотын Зенкенбергийн Байгалийн түүхийн музейн Зоологийн тэнхмийн эрхлэгч доктор, профессор Хэрман Анзорге нар гарын үсэг зурна.

2016 оны 07 дугаар сарын 29-ний 14:00 цагаас БСШУСЯ-ны Соёмбо танхимд болох гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаандБСШУС-ын сайд Ж.Батсуурь, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Стефан Дуппел нар байлцана.

olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.