Жирэмсэн эхчүүдийн жинхэнэ зовлон буюу эрүүл мэндийн салбарын “эмгэнэлт” үйлчилгээ

Мөнгөтэй бол амьдар, мөнгөгүй бол үх гэсэн бичигдээгүй хууль Монголын эрүүл мэндийн салбарт үйлчлээд удаж буй. Хүнд суртал, авлига хамгийн их цэцэглэсэн энэ салбарыг эрүүлжүүлэх талаас нь манай төр засаг ажилласан удаа үгүй. Харин ч хүний амийг мөнгөөр хэмжих нь зөв хэмээн өөхшүүлэх нь холгүй болж улс төрийн намуудын тоглоомын талбар болгон хувиргаж орхисон. Энэ салбарт сайдаар суусан ганц нэгхэн хүнийг эс тооцвол бусад бүх сайдууд нь салбараа мэдэхгүй самарч байлаа. Улс төрийн томилгоо нь эмнэлгийн дарга нарт халдварлаж, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж хүний амь аврахын төлөө зүтгэх учиртай эмч, сувилагч нар нь даргаа эсэргүүцэн суулт зарлаж байсан эмгэнэлтэй тохиолдол ч бий.

Нэг ч өдөр эзэнгүй байх учиргүй эрүүл мэндийн салбарыг өнгөрсөн Засгийн газар ч тэр шинэ засгийн газар ч тэр үнсэнд хаясан шалз шиг орхиж, өнөө хэр томилгоо хийгдэлгүй явсаар. Үүнийгээ гэнэт ухаарчсан уу яасан. Эрүүл мэндийн сайдын түр орлон гүйцэтгэгчээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярыг томиллоо. “Мэргэжлийн Засгийн газар” байгуулахаа амлан байж гарч ирсэн МАН-ынхан хүн бүрийн хамгийн чухал асуудал болох Эрүүл мэндийн салбарыг мэргэжлийн хүний гарт атгуулах байх гэсэн хүлээлт нийгэмд байна.  

Энэ салбарт шийдвэрлэлтээ хүлээж байгаа болоод зайшгүй шинэчлэл хийх олон асуудал байгаа. Тухайлбал, Хариуцлага, хяналт шат шатанд алдагдаж, эмч нар нь үдээс өмнө төрийн ажлаа ор нэр төдий гүйцэтгэж, харин үдээс хойш нь хувийн ажлаа эрхэлж, бизнес хийдэг болоод удаж байна.Эмэгтэй хүний хувьд ээж болно гэдэг хамгийн сайхан мэдээ. Орчлонд нэг хүнийг нэмэх тэр баярт агшин юугаар ч солимгүй аз жаргал. Гэвч эмчийн хяналтад орохоос эхлээд л асуудал үүсдэг. Худлаа хэлсэн хүнд яах гэж хөл хүнд болов доо гэж харамсах нь энүүхэнд. Жирэмсэн эхчүүд уг нь бүх шинжилгээгээ өрхийн эмнэлэгтээ өгөөд, шинжилгээний хариу ирсний дараа нарийн мэргэжлийн эмч нартаа үзүүлээд явах бүрэн боломжтой.Гэтэл өнөөдрийг хүртэл энэ жижигхэн асуудлыг шийдэж чадсангүй. Өрхийн эмнэлэгтээ бүртгүүлж эмчийн дэвтрээ авна гэдэг аз эзийн асуудал.

Өрхийн эмч өрөөндөө байна гэдэг өдрийн од шиг ховор тохиол. Тэндээс шинжилгээний бүх бичгээ авсны дараа дүүргийн амбулатори дээр очиж шинжилгээнд хамрагдах асуудал бол азтай, бас чадалтай хүний л хийх ажил. Өглөө 08.30-аас эхэлсэн шинжилгээний өрөөнд өдөрт нэг өрхийн эмнэлгээс зургаан хүн л авах хуваарьтай. Тэр хуваарьт багтахын тулд хөгшин залуу, хүүхэдтэй, хүүхэдгүй, жирэмсэн, ДОХ, тэмбүүгийн шинжилгээ өгөх гэж байгаа олон янзын хүмүүс ёстой л “алалцаж” гарна даа. Хөгшин настай, хүүхэд тэвэрсэн, хөл хүндтэй бүсгүйчүүд л энэ тулаанд ихэвчлэн ялагдаж хоцорно. Эхний гурван сардаа, бас долоон сартайд дахин бүх шинжилгээнд орох учраас тэнгэр тулсан гэдэстэй ээжүүд эрчүүдийн хөлд гишгүүлэх шахам л тэнд шахуулан зогсох нь өрөвдөлтэй.

Энэ мэтээр өглөө болгоны 08:00 цагаас өдрийн 12:00 хүртэл “тулалдаж” байж долоо хоногийн хугацаанд бүх шинжилгээгээ өгч чадвал их юм. Үүний дараа өнөөх нарийн мэргэжлийн эмч нараар гарын үсэг зуруулна гэдэг их л тэвчээртэй хүний хийх ажил болно доо. За тэгээд машингүй бол бүр ч бүтэхгүй. БЗХӨ, сүрьеэ нь нэг амбулатори дээр, нөгөө хэсэг нь өөр нэг амбулатори дээр байдаг. Хоорондох зай нь хол. Хэдэн хороогоор нь ангилчихна. Үдээс хойш үзэх хүнгүй сууж байх атлаа заавал цаг ав хэмээн хөл хүндтэй бүсгүйчүүдийг нүүр нүдгүй загнаж зандчина. Цаг өгөх эмэгтэй сайхан зантай байвал өгнө.

Эсвэл маргааш, нөгөөдрийн цаг байна хэмээн хялалзаж цэхэлзэнэ. Энэ мэтээр хоёр амбулаторийн дунд хэдэн өдөр бүлтэлзэж гүйсээр арайхийн шинжилгээний бичгийн ард гарснаар амьсгаа авах ч дөрвөн сарын дараа дахиад л энэ мэт бэрхшээлтэй асуудлыг эхнээс нь мэдэрдэг.Сэргэлэн сүйхээтэй нь 14 хоногт багтаад хяналтад орж чадна. Энэ бол жирэмсэн эхчүүддээ үйлчилдэг Монгол Улсын эрүүл мэндийн салбарын “шуурхай” үйлчилгээний ганцхан жишээ.

Тиймээс сэтгэлтэйхэн хүн энэ салбарыг удирддаг бол ядахдаа төрөх эхчүүддээ нэг цэгийн үйлчилгээ үзүүлдэг болохсон. Мэдээж шинжилгээ өгөх, хяналтад орох хугацаанд хувь, хувьсгалын ажил үндсэндээ орхигдоно.Төрийн ч тэр, хувийн хэвшил ч тэр хяналтад орох чөлөө гэж цалинтай өгдөггүй учраас эхчүүд ихэвчлэн бүтэн 14 хоногийн цалингүй чөлөө авах, эсвэл дарга цэрэгтээ загнуулж, хялалзуулсаар 14 хоногийн ажлыг тарамдаж байгаа юм.

Хувийн эмнэлгээр яваад энэ бүх шинжилгээг өгөх боломжтой ч нэг эхээс хамгийн багадаа 200 орчим мянган төгрөг шаардагдана. Дундаж амьдралтай бидний хувьд энэ чамгүй их мөнгө. Тиймдээ ч хүнд суртал, хараал ерөөл дундуур явсаар эмчийн хяналтад орж байгаа юм. За тэгээд төрөх эмнэлэгүүдийн үйлчилгээний олон олон асуудал байгаа.  Ганц жирэмсэн эхчүүд ч биш бүх л эмчилгээнд ийм асуудал бий. Дүүргийн хэмжээнд ганцхан нарийн мэргэжлийн эмч байгаа нь асуудлыг улам бүр төвөгтэй болгодог. Магадгүй төрж үзсэн эсвэл эхнэрээ дагаад бүх шинжилгээг нь хийлгэж үзсэн хүн энэ салбарыг удирддаг бол ядахдаа төрөх эхчүүддээ нэг цэгийн үйлчилгээ үзүүлдэг болгох байх. Гэхдээ бусад эхчүүд шиг хүйтэнд нь хөрж, халуунд нь халж бүх асуудлыг биеэрээ мэдэрсэн хүн л байвал садын ажлаа  энэ асуудлаас эхлэх болно гэдэгт итгэлтэй байна. Тэгээд ч энэ хорвоод ирэх иргэдээ ингэж хаа хаанаа хүндэтгэлгүй угтдаг улс орон бараг байхгүй байх.

Монголчууд олуулаа болох ёстой гэдэг. Гэхдээ олуулаа болох нөхцөл одоогоор эрүүл мэндийн салбарт бүрдээгүй байна. Шинжилгээг нь асуудалгүй аваад, нарийн мэргэжлийн эмч нарыг зөвхөн жирэмсэн эхчүүдэд үйлчлэх, бусад иргэдэд үйлчлэх гэх мэтээр ялгаад өгчихвөл хүсээд буй төрөлт нэмэгдэх бус уу, албан тушаалтнууд аа.
 

Монголын мэдээ
Ж.Отгонмягмар

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Үнэн үг 2016-07-27 15:59:28
    Шархалж гүйцсэн салбарт минь Сайдын сураг дуулгалаа Сайрхаж, аархасан эрх банди Сандалд түр заларлаа Хаягдаж хоцорсон салбарт минь Хааны лүндэн буулаа ...
    103.57.95.239
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-07-27 15:25:04
    Хүсээд байгаа шинжилгээг нь хангалттай хийх урвалж, оношлуураар, тоног төхөөрөмжөөр нь хангаад өгвөл шинжилгээг хийгээд л байна шүү дээ.
    150.129.141.246
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-07-27 15:05:25
    Хүн ам нь өсөөд байхад эмчийн орон тоо нэмэгддэггүй. Ачаалал нь хэт их болохоор яаж сайхан харьцаа гарах вэ. Жирэмснүүд нөхөртэйгөө ирээд бөөн уур уцаар болдог...
    182.160.35.174
    Мэдэгдсэн Хариулах
  • irgenn 2016-07-27 14:34:32
    Uneheer unen..kesar hagalgaa buur zaaval mongo ogoh estoi uym shig bdgiin bnlee..bi biyeree medersen..yaraltai orj bhad urdas eldev uym yriad bdag um bnle
    103.229.123.81
    Мэдэгдсэн Хариулах
  • unen 2016-07-27 14:27:12
    yg unen shuu.turuhduu mungu uguhgui bol turuh oron deer gargahgui.zaaval mungu ugnu.emnelgiin salbar ulam l dordood baih shig
    202.9.40.244
    Мэдэгдсэн Хариулах
  • Irgen 2016-07-27 14:13:30
    Emnelgiin darga nar ni buun luivarchin awilgach yum chini suult hiij huuh ni zuv Bain shuu
    49.229.191.96
    Мэдэгдсэн Хариулах
  • Setgegdel 2016-07-27 13:13:51
    Жирэмсэх, төрөх гэдэг бол одоо амьдын там шүү дэ энэ олон хувийн сургуулиуд төгссөн мэдлэггүй эмч нар аймар их байнаа
    150.129.141.69
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2016-07-27 10:21:27
    9 jiliin umnu l turhud iim bsan, yu ch uurchlugduugui bna daa.
    202.21.106.122
    Мэдэгдсэн Хариулах
  • Jwjw 2016-07-27 09:55:01
    Yag l uneneer ni bichijee tsaashid arga hemjee avtal ni bicheerei
    59.153.113.73
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-07-27 09:45:08
    Bugd l adilxan mungunii tuluu amidardag biz dee . Udur ulsuud bdag xoolnii mungu awxad yadgiin
    45.117.32.4
    Мэдэгдсэн Хариулах
  • aaa 2016-07-27 09:20:06
    Jiremsnii hyanalt gj hamgiin bolhi uzleg bdiim shig sanagddiin arai deerduuleh arga bhgui yu
    139.5.216.192
    Мэдэгдсэн Хариулах
  • unen ug 2016-07-27 08:44:24
    Emch suvilagch nsrt arga hemjee avah tsag bolson belen tsalin avchaad deer bnga mongo avna yadarsan negiig ni ug heleree bnga doromjilno yalgaj haritsana
    203.91.115.41
    Мэдэгдсэн Хариулах
  • Zulaa 2016-07-27 08:13:27
    Unen bichjee har haluund oochir daraa gej ih jiremseni hordlogotoi emegtei hund bol bur hetsuu emch nar negl ih zantai humuus dugar ch ydaad malnuud
    139.5.216.214
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-07-27 06:23:06
    Жил гаран хугацааны өмнө төрсөн. Ёстой л үнэн зүйл бичжээ. Тэгээд тэр эмч нарын яравгар, их зантайг яанаа. үнэн хэцүү шүү.
    103.9.91.34
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-07-27 05:39:55
    Өөрийн биеэр мэдэрлээ. Эмч сувилагчдын харьцаа хандлагыг анхаарах цаг болж. Шинжилгээний хариу унших эмч алга даа. Үзлэг бараг хийхээ байжээ.
    202.9.41.162
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-07-27 05:36:15
    Энэ аргагүй яригдах асуудал. Хэдий би эрүүл мэндийн байгууллагад ажиллаад с вирусын улмаас элэгний хатуурал өвчний улмаас групп тогтоолгосон. Энэ хэдэн сар
    202.9.41.162
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-07-27 05:16:44
    Үдээс хойш төлбөртэй үзлэг гээд солиороод бдаг. Ажлын 8 цаг бдаг биш билүү. Яахаараа өглөөгүүр амьтан хүн алалцуулж өөрөө стресст орон бж хүн үзэх ёстой юм.
    103.229.120.249
    Мэдэгдсэн Хариулах