Жэк Ма Монголын бизнес эрхлэгчидтэй хамтрахыг хүслээ
Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд өнөөдөр /2016.07.27/ БНХАУ-ын “Аlibaba” группын үүсгэн байгуулагч Жак Ма тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга М.Энхболд, төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай зочлохыг хүсээд АСЕМ-ийн Дээд түвшний 11 дүгээр уулзалтын үеэр БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцянтай уулзаж, хоёр орны бизнес, хөрөнгө оруулалтын тогтвортой байдлыг хангах чиглэлд хэд хэдэн төсөл хэрэгжүүлэхээр ярилцсан талаар хэлэв. Мөн тэрээр, “Монгол Ардын Нам Улсын Их Хурлын сонгуульд үнэмлэхгүй ялалт байгуулан, парламент, Засгийн газраа бүрдүүлэн төрийн бодлогыг хэрэгжүүлж байна. Өнгөрсөн дөрвөн жилд бизнес эрхлэгчид болон гадаадын хөрөнгө оруулагчдад ээлгүй бодлого хэрэжүүлснээс болж олон аж ахуйн нэгж үүдээ барьсан. Бид энэ байдлыг өөрчилж, эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх, тогтвортой, дэмжлэг үзүүлэх чиглэлээр анхаарал хандуулан ажиллана. Таныг Монголын бизнес эрхлэгчдэд лекц унших гэж байгааг сонссон. Тиймээс таныг бизнесийн хатуу зарчим, дэглэмийн талаар манай бизнес эрхлэгчдэд ойлгуулж, ярьж өгөх байх гэж найдаж байна” гэлээ.

“Аlibaba” группын үүсгэн байгуулагч Жак Ма, Улсын Их Хурлын даргыг цаг гарган хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд, хоёр улсын бизнесийн харилцааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулдагт талархаж буйгаа илэрхийлэв. Тэрээр “Монгол Улсад анх 2013 онд ирж байсан. Нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд маш их өөрчлөлт гарсан харагдлаа. Тантай уулзан Монгол Улсын бизнесийн орчин, түүний өөрчлөлтийн талаар мэдээлэл сонсоход тун сайхан санагдаж байна. Илүү их урам зоригтой болж байна. Дэлхийн эдийн засгийн хямрал олон сөрөг үр дагавар үзүүлж байгаа ч бид үүнээс боломжийг хайх ёстой. Бид техник, технологийн эрин үед шилжиж байна. Монгол Улс өргөн уудам нутаг, байгалийн арвин нөөц баялаг, цөөн хүн амтай, стратегийн онцлог байршилтай орон. Таны хэлсэнчлэн өмнө нь Монгол Улсын бодлого гадаадын хөрөнгө оруулагч нарт төдийлөн итгэл төрүүлдэггүй байсан. Бид өнгөрсөн хугацаанд танай орны талаар нэлээд судалгаа хийж, мэдээлэлтэй болсон. Бизнесийн орчин нөхцлийн сайжруулах, үйлчилгээ, дэд бүтцийн салбарыг хөгжүүлэх шаардлагатай гэж харж байна. Ирээдүйд дэлхий дахинаа залуучууд, интернет, өндөр технологийн өрсөлдөөн байх болно. Манай группын зүгээс монголын бизнес эрхлэгчидтэй хамтран үйлчилгээ, хөдөө аж ахуй, санхүү, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалын чиглэлд хамтран ажиллах сонирхолтой байна” гэлээ.

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн Д.Сумьяабазар, Улсын Их Хурлын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Нарантунгалаг болон албаны бусад хүмүүс байлцлаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • iceesee 2016-07-27 18:11:16
    Ene Ma-d AN - iig muu helj Mataad Bi Sain geed Baigaa umaa Daa..Iceesee...Toriin Terguun Gadnii Naimaacind Uls ornoo MUU HelEED l...
  • M. Enhbold 2016-07-27 12:46:10
    ene Ene-Bold chin hujaa tsustai shuu dee, medeej shuu dee.
  • hehe 2016-07-27 06:00:32
    manaihaas MCS iin odjargaliig ochihod nohoin ch huleej avch uulzdaggui biz dee, tegehed hyatadiin terbumtan business man irenguut ih hurliin dargaasaa avhuulaad...
    • iceej 2016-07-27 18:21:56
      Enhbold Ongorson zasag uh myy humuus baisan..Odoo Bi Ih Sain HUN Um GENE...iim c Toriin Terguun Baih c gej....Iceecee
  • 40 мянгат 2016-07-27 05:12:54
    УИХ-ын даргад баяр хүргье. Тэрбумтанг хүлээн авч уулзсанд. Улс гүрэн, төрийн өндөр албан тушаалтнуудыг хүлээн авч уулзаад үр дүн гардаггүй олон жишээ байгаа.
    • yhbel Taarna 2016-07-27 18:18:14
      Ene MA Enhboldiig uls ornii gadnii hund MUU Helj Ooriigoo Sain Hun gehiig Sonsood OI Gutsan baih daa..Iim c Toriin Terguun baidag um bna..UHBEL taarna