Засгийн газар 15 цагт хуралдана
Монгол Улсын Засгийн газрын хуралдаан хуулийн дагуу долоо хоногийн бүрийн лхагва гарагт хуралдахаар болсон.

Одоогоор танхим бүрэн бүрдээгүй ч Ерөнхий сайдаас гадна 11 сайд томилогдсон. Голлох сайд нар томилогдож ажлаа хүлээн авсан учраас Засгийн газрын ээлжит хуралдааныг хийхэд асуудалгүй.

Монгол Улсын Засгийн газрын хуулиар Засгийн газрын хуралдааны дэгийг нарийвчлан зохицуулдаг. Уг хуулийг дагаж гаргасан Монгол Улсын Засгийн газрын 178 дугаар тогтоолд “Засгийн газрын хуралдаан долоо хоногийн лхагва гаригт болно” гэж заасан байдаг аж.

Өмнө нь Шинэчлэлийн Засгийн газар долоо хоног бүрийн бямба гаригт, Шийдлийн Засгийн газар даваа гаригт хуралддаг байсан юм. 
 



П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.