Шинэхэн Улсын начин цол нэмлээ

Тулгар төрийн 2225, Их Монгол улс байгуулагдсаны 805, Ардын хувьсгалын 95 жилийн ой Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд тав давж, Улсын начин цол хүртсэн Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Хэрлэн сум дахь Гал унтраах аврах 53 дугаар ангийн албан хаагч, Онцгой байдлын дэслэгч Д.Анарыг  ахлах дэслэгч цолоор шагналаа. Цолыг Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал гардуулж өгсөн юм.

Мөн энэ үеэр Рио-2016 олимпид эх орноо төлөөлөн оролцож буй Онцгой байдлын ерөнхий газрын харьяа “Аврагч” спорт хорооны тамирчин Ц.Цогтбаатар, Л.Отгонбаатар нарт Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал амжилт хүсч, албаны зүгээс өгч буй урамшууллыг дасгалжуулагч багш Ц.Шийрэвт гардуулсан юм. Тэгэхдээ “Олимп эхлэх өдрөөс л бид хэд чинь та нарыгаа хараад суучихна шүү дээ. Ямар ч байсан медальтай ирнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2016-07-27 05:55:00
    Гайгүй барилдаад байвал генерал цол ч ойрхон байна. Байлдагчийн халаасанд генералын погон байдаг гэдэгсэн, одоо бөхийн халаасанд байдаг болжээ
  • Сэрээтэр 2016-07-27 02:09:57
    Бөхчүүдийг эр чадлаараа улсын цол авчихаад байхад цэргийн цол нэмж өгдөг ерваатлаа болимоор юм даа. Удахгүй бригадын генерал бөх төрөх дээрээ тулаад байна шүү.
  • negen zug 2016-07-27 01:50:39
    tsergiin tsol gedeg amjiltiin tsol yum uu ajliin bairnii tsol yum uu Uchiraa oloxoo boliloo.