Даншиг наадамд 256 бөх барилдана
“Даншиг наадам-Хүрээ цам шашин соёлын наадам наймдугаар сарын 6,7-ны өдрүүдэд Хүй долоон худагт болно. Наадмын үеэр сүсэгтэн олонд зориулан 500 лам ном айлдах,  Монголчуудын их шүтээн Очирваань бурханы дүрийг залах, Хүрээ цам харайх зэрэг шашин соёлын зан үйл болохоос гадна, их нас, жороо морьдын уралдаан, үндэсний сурын харваа,  хүчит бөхийн барилдаан болно.

Даншиг наадмын бөхийн барилдаанд 256 бөх барилдаж, тавын даваанаас эхлэн Даншигийн Начин, Заан,  Арслан зэрэг цол олгоно. Наадмын түрүү бөхийн бай, шагнал нь  Үндэсний их баяр наадмын түрүү бөхийн байтай адил байх юм байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.