
Зуны 24 дүгээр олимп 1992 оны долоодугаар сарын 25-наас наймдугаар сарын 9-ний хооронд Испани улсын Барселона хотод болсон. Эл олимпод 169 орны 9356 /6652 эрэгтэй, 2704 эмэгтэй/ тамирчин спортын 25 төрөлд өрсөлджээ.
Манай улсаас олимпод,
Чөлөөт бөхөөр Ц.Хосбаяр /48/, Ц.Энхбаяр /52/, Ц.Цогтбаяр /57/, Л.Энхбаяр/74/, Н.Түмэннаст/82./, П.Сүхбат /90/, Б.Жавхлантөгс /100/,
Байт харваагаар Ж.Отгон,
Боксоор Э.Цогтжаргал /48/, С.Эрдэнэбат /57/, Н.Баярсайхан /60/, Н.Алтанхуяг/63,5/, Б.Алтангэрэл /75/, Д.Зул ./81/,
Буудлагаар Д.Мөнхбаяр, Б.Алтанцэцэг,
Дугуйгаар Ж.Өлзий-Орших, Д.Мөнхбат, Д.Төмөр-Очир,
Жүдогоор Д.Баттулга /60/, Д.Маралгэрэл /66/, Х.Болдбаатар /71/, Д.Доржбат /78/, Ж.Ганболд /86/, О.Балжинням /95/, Б.Бат-Эрдэнэ/+95/, Х.Эрдэнэт-Од/48/, Р.Дэчинмаа/52/, Л.Бадамсүрэн /61/,
Хөнгөн атлетикаар П.Туул,
Хүндийг өргөлтөөр Н.Батжаргал /56/, Г.Энэбиш /75/ нар өрсөлдсөн.
Энэ удаагийн олимпод Монгол улс анх удаагаа Марафон гүйлтийн төрлөөр оролцсоноороо онцлогтой. Марафон гүйлтийн төрөлд оролцсон П.Туул тэсвэр хатуужлын илэрхийлэл болсон 42 км, 195 метрт уралдан 4:00:44 амжилтыг үзүүлж барианд хамгийн сүүлд орж байжээ. Гэсэн ч тус төрөлд 112 марафонч уралдсанаас 25 нь замаа дуусгаж чадалгүй шантарч уралдааныг орхиж байв.
Өөр нэгэн онцлох үйл явдал нь чөлөөт бөхийн төрөлд төрсөн ах дүү гурав болох Ц.Хосбаяр, Ц.Энхбаяр, Ц.Цогтбаяр нар оролцсон нь Монголын спортын түүхэнд ховорхон тохиох үйл явдал байлаа.
Манай улсаас Боксын тамирчин Н.Баярсайхан, буудлагын тамирчин Д.Мөнхбаяр нар хүрэл медаль хүртсэн. Ингэснээр Д.Мөнхбаяр олимпоос медаль хүртсэн Монголын анхны эмэгтэй тамирчин болсон билээ.
Намжилын Баярсайхан 1992 он Барселоны олимп хүрэл медалын тоглолт
Доржсүрэнгийн Мөнхбаяр МУГТ Мэргэн буудагч 1992 оны Барселоны олимп
Манай баг тамирид хоёр хүрэл медаль зүүж, шагналт байранд мөн хоёр тамирчин орсноор тус олимпод оролцсон 169 орноос 48 дугаар байрыг эзэлсэн байна.
olloo.mn