Боксчид Бразилд очжээ
Олимпийн наадамд боксын төрөлд хүч үзэх манай баг тамирчид Бразил улсад очжээ. Тэд өнгөрсөн ням гарагт Рио-г  зорьсон бөгөөд 48 цагийн нислэгийн дараа өчигдөр Бразилд газардсан байна.

Манай тамирчдын багт Олимпийн аварга Э.Бадар-Ууган, МСБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан, боксын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Батсүрэн, дасгалжуулагч Б.Эрдэнэбаяр, Энхтайван нар багтжээ. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 49 кг-д Г.Ган-Эрдэнэ, 52 кг-д Х.Энх-Амар, 56 кг-д Э.Цэндбаатар, 60 кг-д Д.Отгондалай, 64 кг-д Б.Чинзориг, 69 кг-д Б.Түвшинбат нар өрсөлдөх аж. “Рио-2016” олимпийн наадмын боксын төрөл ирэх сарын 6-наас 21-нд болно. 

Б.Орхон
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Төрөө 2016-07-27 02:32:05
    Төөрөөд алга бололгүй, арайхийж нэг юм очиж уу. За, яамай даа.
    202.9.40.187
    Мэдэгдсэн Хариулах