Борооны улмаас замын далан эвдэрчээ
Улсын чанартай А0301 Улаанбаатар - Арвайхээр чиглэлийн 13-15 /418-416 дахь км-т долдугаар сарын 26-ны 17 цагийн орчим богино хугацаанд хүчтэй аадар бороо, мөндөр холилдож орсны улмаас ЗАМЫН ДАЛАНГ ЭВДЭЖ 4 ширхэг хиймэл байгууламж нь ил гарсан байна.
 

Далангийн эвдрэлийн урт нь 70 метр, далангийн ухмал үүссэн хэсэг 2,5-3 метр, замын явах анги руу 60-80 см орж ЗАМЫН ЗОРЧИХ ХЭСЭГ НЬ 1 УРСГАЛТАЙ болсон байгаа тул тус чиглэлийг зорих ЖОЛООЧ НАР оройн цагаар үзэгдэх орчин хязгаарлагдсан нөхцөлд хурдаа тохируулж анхаарал болгоомжтой зорчино уу гэж Автотээврийн үндэсний төвөөс мэдээллээ.


 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-07-27 03:01:10
    Барьсан ААН-ийг торгож үнэгүй дахин засуулах хэрэгтэй.
    103.57.94.227
    Мэдэгдсэн Хариулах