МАН Н.Энхбаярт дахин “төмөр” нүүрээ харуулах уу
Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагчид МАХН-ын дарга Н.Энхбаярт зарлан дуудах хуудас гардуулжээ. Н.Энхбаяр очихгүй гэж. Учир нь Н.Энхбаярт өмгөөлөгч байхгүй. Тэр энэ талаар “Заавал өмгөөлөгчтэй байж мөрдөн байцаах үйл ажиллагаанд оролцоно.

Өмгөөлөгчийн хувьд улстөрийн зохиомол хэрэг учраас хамтран ажиллахаас айгаад өмгөөлөгчид татгалзаж байна. Улс төрийн үйлчилгээ үзүүлж чадахгүй гэдгээ хэлсэн. Тиймээс би Өмгөөлөгчдийн холбоонд эр зоригтой, хуулиа сайн мэддэг, ур чадвар өндөртэй өмгөөлөгч олж өгөөч гээн бичгийг өмнө нь явуулсан байсан. Өнөөдөр дахин явууллаа.
Тиймээс өмгөөлөгчтэй болсон цагтаа мөрдөн байцаах үйл ажиллагаанд оролцоход бэлэн байна гэсэн утгатай бичгийг хүргүүлсэн. Өмгөөлөгч олдох байх гэж найдаж байна” гэсэн.

Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа хэн нэгэн этгээд хуулийн байгууллагын дуудсан цагт хүрэлцэн ирж мэдүүлгээ өгөх үүрэгтэй байдаг. Гэвч тэр очсонгүй, "гүрийж" байна.

МАН-ыг төр барьж байхад “бор оймстой”-гоо ачигдсан Н.Энхбаяр дахин МАН-ын төртэй нүүр тулахаар боллоо.
МАН-ын засаг барьж байхад ачигдсанаас хойш Н.Энхбаярын хувь заяа эргэдгийн дээдээр эргэсэн. Н.Энхбаяр УИХ-ын сонгуульд нэр дэвшиж чадаагүй. Хууль хяналтынхан түүний эсрэг байж, эрүүл мэнд нь муу байна гэхэд түүнийг хэн ч тоогоогүй. Түүгээр ч үл барам Ерөнхийлөгч, УИХ-ын сонгууль өрсөлдөх эрхгүй болсон.

Гэхдээ 2012 оны сонгуулийн дараа Ардчилсан нам сонгуульд ялмагцаа Н.Энхбаярын байгуулсан “Шударга ёс” эвсэлтэй хамтарч Засгийн газар байгуулсан. Н.Энхбаярын нөхөд дөрвөн жилийн турш АН-тай нийлж төр барьлаа. Энэ зуур Н.Энхбаяр Солонгос улсад биеэ тэнхрүүлж авлаа. Энэ боломжийг Ардчилсан засаг түүнд олгов. Харин одоо бол МАН засаглаж байна.

Н.Энхбаярт О.Баасанхүүгээс өөр найдвар алга.

Н.Энхбаярынг өнгөрсөн сонгуулиар нэр дэвших эрхээ эдэлж чадаагүй ч тэр Ерөнхийлөгчийн сонгуулийг онилж байна. Энэ гүүр ч УИХ-д суучихсан. Дөрвөн жил Н.Энхбаярын оймсонд хавчуулагдсан хэмээн чичлүүлсэн О.Баасанхүү энэ удаад намын дараа сугандаа хавчуулаад Ерөнхийлөгчийн сонгуульд зүтгүүлнэ. Учир нь парламентад суудалтай намд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших тийз олддог. О.Баасанхүү тэр тийзийг нь Н.Энхбаярт авч өгсөн.

Гэвч Н.Энхбаяр өмнөх сонгуулиудад нэр дэвших эрхээ эдэлж чадаагүй шиг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж чадахгүй бололтой. Уг нь түүний ялтай хугацаа ирэх жил дуусна. Тодруулбал тухай үед АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Ө.Энхтөр “Н.Энхбаярт Эрүүгийн хуулийн 263,2 зааснаар оногдуулсан ялыг өршөөж, үндсэн болон нэмэгдэл ялаас чөлөөлсөн шүүхийн 326 дугаар шийтгэх тогтоол 2012 оны наймдугаар сарын 2-нд гарсан. Ялтай байдал энэ өдрөөс эхлэн таван жил үргэлжилнэ. Энэ хугацаанд шинээр гэмт хэрэг үйлдээгүй тохиолдолд 2017 оны наймдугаар сарын 2-оос эхлэн Н.Энхбаярыг ялгүйд тооцох хуультай” гэсэн.

Гэхдээ түүнийг АТГ дахин дуудаж эхэллээ. Тэр өмгөөлөгчгүй хэмээн түр аргацааж байна. Түүнийг хамгаалах, хайр энэрэлээ өгөх нь МАН-ынхан биш. Н.Энхбаярт МАН-ын засаг дахин "төмөр" нүүрээ харуулж магадгүй үйл явц өрнөж эхэллээ.
 
 
 П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zoshin 2016-08-05 07:26:01
    Manin bvx xulgaish narig adulxan barix xeregtei
  • Зочин 2016-08-04 00:04:43
    Шинэ эрүүгийн хуулийн мөрдөх хугацааг ЗГ-ын хуралдаанаар хойшлуулах төслийг дэмжсэн нь Н.Энхбаярт Ерөнхийлөгчид нэр тэвшиж чадахгүй болгон ялтайд тооцох хугацаа...
  • irgen 2016-08-02 22:50:26
    Enhbayariin idsen yysan geed baigaan estoi Saihancambyygiin heldgeer TYTS ajillyylj baisantai adil um harin ih hyrliin han bol estoi naad chinii gishgeed yavaa ...
  • Батаа 2016-08-02 09:07:12
    Улс төр албан тушаалын хэнээрхэл эд хөрөнгийн шунал энэ бүхэн Намбаргуайн хүүд шүглэжээ. Одоо түүнийг бүү тоо ялаа эдлээд яваг Би гэгээнтэн байнаа гэж хичнээн х...
  • Зояин 2016-08-02 04:42:51
    Энэ хүн ямар учиртай болхооро одоо болтол улс төрөөс зайлахгүй байгаа юм бол бас зайлуулж чадахгүй байгаа нь бүр сэжигтэй
  • irgen 2016-07-28 12:42:19
    Obgon boltloo ene ulsiig abah gd bhiin bolimoor yumaa
  • иргэн 2016-07-28 03:16:41
    Сайн муу үйлийн эхлэл нь төгсгөлөө дотроо агуулж байдаг гэдэг үнэн юм Ард түмэнд ОТ-ТТ-г Эрдэнэтийг авч өгнө гэж гоё үлгэр яриад нэмэргүй болжээ Энхбаяр минь ...
  • Zochin 2016-07-27 15:43:40
    Ene Hun uneheer aimshigtai,Ard tumnii ner bariad shoudan!ene hunees busad huniig teneg gej boddog uu.esvel hulgailsan mungu n bagtaj yadaad baidag yumuu.aimshig...
  • Зочин 2016-07-27 14:23:52
    Шунал ихэдвэл шулам болно гэдэг үгийг үгийнхээ сангаас аваад хаячихсан хүн дээ. Одоо өөрийнхөө алдааг ухаарах тусам түүнд үсээ үгтээхээс өөр арга үлдсэнгүй
  • ҮЙЛИЙН ҮР 2016-07-27 13:29:18
    АВИЛГЫН СИСТЕМ ГЭГЧ ҮР МОГОЙ ТҮҮНИЙГ ТӨРҮҮЛСЭН ЭЦЭГ МОГОЙГОО ЗАЛГИЖ БАЙГАА НЬ ТЭР
  • ХУУЛЬЧ 2016-07-27 11:44:37
    МАН БИШ МОНГОЛЫН ТӨР ТҮҮНД ТӨМӨР НҮҮРЭЭ ХАРУУЛАХ ХЭРЭГТЭЙ. ҮЛ БҮТЭХ НӨХӨР, ХЯЗГААРГҮЙ ШУНАЛТАН, ЭРХ МЭДЭЛД ДОНТОГЧ.
  • Ovoo bosgovol 2016-07-27 11:40:16
    Ovoo bosgoson uchir shaazgai suugaad bn. Tejeesen byaruu tereg evdene gej bas bii.
  • даш 2016-07-27 08:33:10
    МАН-аас гараагүй бол бөгсөө долоолгоод явж байхгүй юу.ядаж тэднээр хөлийнхөө салааг хэлээр нь цэвэрлүүлж байхгүй юу.базар ваани хум пад.
  • зочин 2016-07-27 07:28:48
    Улс даяараа авилгачин гэж цоллуулчихаад ганцхан авилгачинтай яасан ч олон жил ноцолддог юм .Өөр авилгачид олдсонгүй юу.Өт мэт язагналдахыг харах нүд чинь сохроо...
  • Zochin 2016-07-27 06:26:43
    Odoo boliochee.bid zalhaj bn yagaad bgaan ene huniig
  • эрка 2016-07-27 05:43:54
    Үйл үйлээ дагана, үнээ тугалаа даганаа гэж энэ буюу.Энхбаярын хэлж буй үг, хийж буй үйлдлээс өс хонзон санасан хүний улайрсан байдал шууд харагддаг.
  • зочин 2016-07-27 04:50:03
    Одоо болиочээ. Энэ улсад өөр хийх ажил алга уу. Аль ч нам гарсан нэг хүнтэй л тулалдаад байх юм.
  • Банди 2016-07-27 04:07:09
    Энхбаярын өөрийнх нь байгуулсан сүлжээ, өөрийнх нь хүмүүжүүлсэн баг өөрийг нь залгих гээд байгаа ш дээ. М,Энхболд түүний гарын хүн биш гэж үү.
    • Harin 2016-07-27 10:32:31
      Bishee ooriin bolgoh geed balarsan Edenebat shig Gej bodood taviulsan Enkhbold odoo haruulna putin medvedev 2 shig l bairaa zolj butssaj avna daa
  • zochin 2016-07-27 03:53:11
    enhbauar man-iin bugdiig tord ajillah bolomj olgoj baisan getel or luu ni oshigloj baina arai ch dee ert oroi hezee negen tsag irne hariug ni ...
  • ЗОЧИН 2016-07-27 03:43:45
    ШОРОНДОО Л СУУЖ БАЙВАЛ ТААРАХ ХУЛГАЙЧ. МОНГОЛ УЛСААР МИНЬ 10 ЖИЛ ТОГЛОСОН ХУЛГАЙЧ ДАА. АН-ТАЙ НИЙЛЭЭД БАС ТОГЛОХЫГ ИХ ОРОЛДСОН ДОО, ӨНГӨРСӨН 4 ЖИЛД.
  • Үнэн 2016-07-27 03:05:26
    Н.Энхбаяраас гадна Баярцогт, М.Энхболд, Сайханбилэг, Бат Үүл Чулуудай, Алтанхуяг, Сандуй, С.Баяр нарыг офшор, авилгалын хэргээр шалгах хэрэгтэй.
  • зочин 2016-07-27 02:55:36
    энэ асуудалд МАН ямар хамаатай юм хулгайч луйварчдын нэг арга нь нам улс төр ярьж байдаг муухай арга шүү. Энэ Энхбаяр үнэн мөнөөрөөр нь шалгуулаад тайван амгала...
  • бат 2016-07-27 02:54:39
    Англи зэрэг өндөр хөгжисөн улсуудаас өмгөөлөгчидийн баг хөлсөлж авч болдоггүй юм болов уу?Тэгвэл их л сонин байдал үүсэх байх даа.
    103.9.90.130
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-07-27 01:34:59
    Энхбаярын идсэн уусанд МАН ямар хамаатай юм.Өөрөө л хүний баахан мөнгө хусчихаад хуулийн байгууллагад дуудагдаа биздээ.ёстой нөгөө айсан хүнд аргал хөдөлнө гэж...
    103.229.122.163
    Мэдэгдсэн Хариулах
  • хүн 2016-07-27 01:34:34
    Хорхойд хоргүй болсон амьтнаар оролдох их завтай байнаа. Яасан дуусдаггүй өс хонзон бэ.Хүний муу үзэх мууд дурлах нь гаж донтны авир ааш.
  • sainaa 2016-07-27 01:23:41
    naad muu aalzaa sain zovoo
  • Зочин 2016-07-27 01:18:06
    Зүрхээ авхуулсан морь шиг арчаагаа алдсан амьтас даа юу хийчихээд ингэж ганц хүний сүүдрээс цочиж айцгаадаг байнаа.Өт хорхойноос дор өчүүхэн амьсгаанууд
  • mongol 2016-07-27 00:52:14
    naad muu lalaraa shorond khataa
  • Үйлийн үр !!!! 2016-07-27 00:44:57
    Н.Энхбаяр Монголын төрийн бүхий л өндөрлөгт заларч, хэмжээгүй эрх мэдэлд умбаж байхдаа цогцлон байгуулсан улс төрийн тогтолцоо нь энэ шүү дээ!!