Н.Лалович Оросын бөхчүүдийн талаар мэдэгдэл гаргажээ

Долоодугаар сарын 24-ний өдөр Швейцар улсын Лозанн хотод болсон ОУОХ-ны Гүйцэтгэх хорооны цахим хурлаар ОХУ-ын багийг олимпийн “Рио-2016” наадмаас хасахгүй байх шийдвэр гаргахдаа сэргээш хэрэглэж байсан нь нотлогдсон оросын тамирчдыг шийтгэлийн хугацаа нь дууссан байсан ч олимпийн наадамд оролцуулахгүй гэсэн хатуу болзол тавьсан билээ.

Тэгвэл үүнтэй холбогдуулан UWW, Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Ненад Лалович байр сууриа илэрхийлж авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний тухай дэлхийн бөхийн хамт олонд хандан өнөөдөр мэдэгдэл гаргажээ.

Уг мэдэгдэлд “ОУОХ-ны шийдвэрийн дагуу манай холбоо 2016 оны Зуны олимпийн наадамд оролцуулахаар ирүүлсэн оросын бөх бүрийг баталгаажуулах арга хэмжээг авч эхлээд байна. ОХУ-аас гадна байрладаг, WADA, Олон улсын сэргээшийн эсрэг агентлагийн тусгай зөвшөөрөлтэй сэргээшийн шинжилгээний лабаораториудад олимпийн наадамд оролцуулахаар мэдүүлгийг нь ирүүлсэн оросын бөх бүрийг 4 удаа тус тусад нь шалгуулсан. Үүнд Швед улсын хараат бус компани болон IDTM, Олон улсын сэргээшийн шижилгээний удирдах газраар оросын бөхчүүдийн сэргээшийн шинжилгээг хийлгэж дээжийг ХБНГУ-ын Кельн хот дахь Сэргээшийн шинжилгээний лабораторид шинжлүүлэхээр хүргүүлээд байна. Р.Макларений удирдсан Хараат бус комиссийн илтгэлд нэр нь дурдагдсан оросын бөхчүүдийн талаар нэмэлт мэдээлэл өгөхийг хүсэж Олон улсын сэргээшийн агентлагт хандаад байна. 2015 онд АНУ-ын Лас-Вегас хотод болсон ДАШТ-ний үеэр 38 оны 108 бөхийн сэргээшийн шинжилгээг АНУ-ын Сэргээшийн агентлагаар хийлгэхэд эсрэг дүн ганц ч гараагүй. ДБНХ нь спортын бүрэн бүтэн байдлыг хангах, тамирчдыг цэвэр байлгахын төлөө ВАДА, ОУОХ-той хамтран ажиллах итгэл төгс байна. ” гэж онцлон дурдсан байна.

           

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2016-07-27 15:38:18
    Оросууд ч онигоогоо чирч дууслаадаа дэлхийд.бехчууд нь ч ялгаагуй дээ.багууд нь бехийг нь авч явдаг.еерсдее амжихгуй болж дээ Оросууд. Онигоонд таарсан баатрууд...
  • Zochin 2016-07-27 15:24:03
    Esreg bish eyereg gej heldeg