Манай оронд ургадаг жимс, жимсгэнэ болон тэдгээрийн ач тус

Манай оронд ургадаг жимс, жимсгэнийн төрөл, тархалт, ач холбогдлыг танилцуулж байна.

Аньс

Аньс ургадаг 10-30 см өндөр, мөлхөө үндэслэг иштэй олон салаалсан мөчиртэй мөн ногоон навчтай сөөгөнцрийг алирс гэж нэрлэдэг. Алирс V сард цэцэглэж, VIII, IX сард жимс нь боловсорно. Боловсорч гүйцсэний дараа аньс хурц улаан өнгөтэй, исгэлэн амттай, шүүслэг, бөөрөнхий хэлбэртэй болдог. Жимсийг боловсорч гүйцсэний дараа гараар юмуу, “гар комбайн” гэж нэрлэдэг алганы хойт хэсэг, хоёр хажуу тал нь битүү төмөр савар хамуураар хураадаг. Анис нь С витамин ихтэй, буцалгаад халуунаар нь уухад ханиад, уушигны үрэвслийг анагаахад ихээхэн тустай ургамал юм.



Нэрс

Нэрс нь 25-40 см өндөр, цайвар ногоон өнгийн навчтай, мөлхөө үндэслэг иштэй сөөг хэлбэрийн ургамал бөгөөд жимс нь VI сарын сүүлчээр үндэслэж,  40-50 хоногт боловсорч гүйцнэ. Нэрсний жимс хөх ягаан, хар өнгөтэй, гонзгойдуу зууван хэлбэртэй амттай сайхан шүүстэй.   Нэрс нь дотроо хөх, хар гэж жимсний өнгөөр ялгагдах боловч жимсний найрлагаараа хоорондоо бараг ялгаагүй. Хөх нэрс ойн ба тагийн бүсийн шилмүүст ой, бургасан шугуй, ширэнгэтэй газар ургадаг бол хар нэрс ногоон хөвдөт нарс, хар мод, гацууран ойд ургасан байдаг. Нэрсийг зөвхөн гараар түүнэ.
 



Мойл

Мойл нь 4-7 м өндөр ургадаг монс модны хар өнгөтэй жимс бөгөөд VI сарын эхээр монос цэцэглэж VIII сарын сүүлч еспүгээр сарын эхний хагаст жимс нь боловсорч гүйцнэ. Монос голын хөндий, гол горхины эрэг дагуу бургасан шугуйтай холилдож, чийгтэй сүүдэр газар ургана. Мойл жимс нь чихэр аргаах бодис, нимбэгийн хүчил, С витамин ихтэй учир хүнснээс гадна эмчилгээний зориулалтаар ашиглагдана. Мойл жимсийг машиндан нунтаглаж цөцгийтэй хольж хутгаад хүнсэнд хэрэглэх явдал Дорнод, Хэнтий, Төв, Сэлэнгэ аймагт ихээхэн дэлгэрсэн байдаг.
 


Хад

Хад жимсний цэцэглэлт VI сард эхлэн наймдугаар сард жимс бүрэн боловсорно. Хад жимс нь хүрэн улаан, хар, хар хүрэн өнгөтэй, хүйтэн, ганд тэсвэртэй. С. В, P. A витамин, чихэрлэг, органик хүчлүүдийг агуулдаг, чанамал, шүүс, ундаа, дарс хийхэд тохиромжтой.
 


Гүзээлзгэнэ

Гүзээлзгэнэ нь V, VI сард цэцэглэж VII, VIII сард үр жимс нь бүрэн боловсордог. Найрлагадаа С, В6 витамин, каротин, чихэрлэг зүйл, алим, нимбэг, хининий хүчил, пектин их хэмжээгээр агуулдаг чихэрлэг сайхан амттай. Түүгээр чанамал, чихэрлэг ундаа, зайрмаг хийхээс гадна гурилан бүтээгдэхүүн, сүүний өрөмний завсарт хавчуулж идэхэд маш тохиромжтой.
 


Өрөл

Өрөл нь V, VI сард цэцэглэж VIII сарын сүүлч, IX сарын эхний хагаст боловсорно. Үр жимсэнд нь идээлэгч бодис, алимын хүчил, чихэрлэг бодис, пектин, A, B витамин их хэмжээгээр агуулагдах бөгөөд шувтан бөөрөнхий хэлбэртэй, улаан хүрэн, шаравтар туяа татсан жижигхэн жимстэй. Жимсийг хагалж үзэхэд олон үртэй, намар анхны хяруунд цохиулсны дараа түүхэд зөөлөн, аятайхан амттай болсон байх бөгөөд хадгалахад хагарч хэлбэр дүрсээ амархан алддаг. Өрлийн жимсээр чанамал, ундаа, өрөлтэй тос хийхийн хамт нарийн боовны дотор хавчуулга маягаар ашиглахад тохиромжтой.
 


Үхрийн нүд

Үхрийн нүд нь 1-2 м өндөр, бут хэлбэрийн сөөг ургамал. V-VI дугаар сард  цэцэглэж  VII,  VIII  дугаар сард   жимс  нь  боловсорно. Гүйцэд боловсорсон үхрийн нүд хүрэн, хар хүрэн өнгөтэй, шүүслэг чихэрлэг, содон сайхан үнэртэй, амтлаг жимс бөгөөд А. В. С. Р витамин, чихэрлэг бодис, органик хүчил агуулна. Жимсийг гараар түүхэд хялбар, түүгээр чанамал шүүс, ундаа чихрийн чөмөг, дарс хийхэд тохиромжтой.
 



Улаалзгана

Улаалзгана 1-2 м ургадаг сөөг хэлбэрийн ургамал.  V, VI сард цэцэглэж, VIII сард жимс нь боловсорно. Жимс нь улаан өнгөтэй, бөөрөнхийдүү, шүүслэг. Улаалзганын жимс боловсорч гүйцсэний дараа мөчиртөө удаан хадгалагддаг. Навч нь эфирийн тос, витамин арвинтай учир цай хэлбэрээр хэрэглэдэг. Жимсээр чанамал, амтат ундаа, шүүс, дарс хийхэд тохиромжтой.
 


 Чацаргана

Чацаргана 2-5 м өндөр, олон салаалж мөчирлөсөн, мөнгөлөг цайвар ногоон өнгийн урт урт навчтай мод хэлбэрийн бут юм. Увс, Завхан, Ховд, Булган, Сэлэнгийн нутагт томоохон голын хөвөө дагаж ургадаг. Манай орны чацарганын хамгийн их нөөцтэй нутаг Тэсийн голын хөндий. IV сарын сүүлч V сард цэцэглэж VIII сарын сүүлч IX сарын эхээр бүрэн боловсорч гүйцнэ. Боловсорч гүйцсэн хойноо жимс хэлбэр, дүрснээсээ хамаарч хурц улаан шар, цайвардуу шар өнгөтэй болно. Байгалийн чацарганын бут мөчиртөө урт өргөстэй, жимс нь нэг наст мөчрийг тойрон шавааралдаж ургасан байх тул түүхэд маш төвөгтэй, манай оронд болон чацаргана их хэмжээгээр ургадаг ОХУ-ын Сибирь, Алтайн хязгаар, Буриад, Тувад жимс хөлдсөний дараа бутны дор дэвсгэр дэвсээд, мөчрийг саваа модоор доргиулах замаар жимсийг нь хураан авч байна. Чацарганын жимс тос, каротин, А. В. С. Е витамин, идээлэгч ба будагч бодиc, чихэр нилээд хэмжээгээр агуулдаг хүнс тэжээлийн болон эмчилгээний үнэт түүхий эд юм.
 


Долоогоно

Хангай, Хэнтий, Дорнод монголын томоохон голын хөндий, хус, нарс, бургас ургасан ойн захаар ургадаг.  3.5-6 м өндөр модонд улаан хүрэн өнгөтэй долоолгоно жимс ургадаг. Долоогоно жимсний бүдэг ягаан туяатай цагаан цэцэг V сарын сүүлч, VI сарын эхээр гарч жимс нь VIII сарын сүүлчээр боловсорч түүж ашиглахад бэлэн болно. Жимс нь чихэрлэг ба идээлгийн бодис, каротин, С. В витамин, алим ба нимбэгийн хүчил агуулах бөгөөд жимсээр нь чанамал, ундаа хийхээс гадна түүж хатаагаад хэрэглэж иржээ.
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • хоч око  2020-11-09 14:36:08
    монос жимсний тухай мэдээлэл авч болох уу?
  • zochin  2020-07-28 10:55:38
    yag odoo haana hamgiin ih jimstei gazar baa jimsend yabah gesen ymaa
  • зулаа 2019-11-24 10:53:28
    Хад жимсний талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авч болох уу?
  • Зочин 2019-04-01 11:16:51
    Тошлоо, чонын элэг, алирс
  • номин эрдэнэ 2019-02-25 10:48:08
    ёстой гоё мэдээлэл байна.Гэхдээ энэ дандаа биеэ тоосон эгч ах нарт хэрэгтэй.
  • зочин 2018-12-19 09:11:08
    баярлалаа ёстой гоё мэдээлэлүүд байна.бүр сурагчдад зориулсан байна баярлалааааааааааааааааааа
  • Хүслэн 2018-10-15 16:01:14
    Үнэхээр гоё мэдээлэл өглөө thank you
  • Оюунтүлхүүр 2017-10-25 13:46:17
    Гоё мэдээлэл өглөө
    122.201.22.128
    Мэдэгдсэн Хариулах
  • Даланхальс 2016-07-27 06:58:27
    Бүх жимсний хаан чанар үйлдлээрээ даланхальс жимсэнд байдгийг мэдэх үү