Дэлхийн хошой аварга В.Лебедев олимпод оролцохгүй

Долоодугаар сарын 24-ний өдөр Швейцар улсын Лозанн хотод болсон ОУОХ-ны Гүйцэтгэх хорооны цахим хурлаар ОХУ-ын багийг олимпийн “Рио-2016” наадмаас хасахгүй байх шийдвэр гаргахдаа сэргээш хэрэглэж байсан нь нотлогдсон оросын тамирчдыг шийтгэлийн хугацаа нь дууссан байсан ч олимпийн наадамд оролцуулахгүй гэсэн хатуу болзол тавьсан билээ.

Иймд 2006 онд сэргээш хэрэглэсэн нь илэрч тэмцээнд оролцох эрхээ бүтэн жилээр хасуулж байсан оросын 57 кг-ын жингийн бөх, дэлхийн хошой аварга В.Лебедев олимпийн “Рио-де-Жанейро-2016” наадамд оролцох боломжгүй болжээ.

Иймд оросын эрэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагчид олимпийн аварга, европийн хошой аварга Жамал Отарсултанов, европийн спортын наадмын аварга Александр Богомоев, залуу бөх Гажимурад Рашидов нараас алт нэгийг нь олимпийн наадамд оролцуулахаар сонгох болжээ.

ОХУ-ын 387 тамирчин Зуны олимпийн “Рио-де-Жанейро” наадамд оролцох эрх авсан ч АНУ-ын далд явуулгад автсан WADA, Олон улсын сэргээшийн эсрэг агентлаг, CAS, Спортын арбитрийн шүүх, ОУОХ-ны саармаг шийдвэр болон IAAF, Олон улсын хөнгөн атлетикийн холбоо, IWF, Олон улсын хүнд атлетикийн холбоо зэрэг зарим спортын олон улсын холбооны явуулгаас болж 40 болтлоо цөөрч болзошгүй байдал үүсээд байна.

Ганцхан ОХУ-ын тамирчдыг сэргээш хэрэглэсэн шийтгэлийн хугацаа нь дууссан байсан ч олимпийн наадамд оролцуулахгүй гэсэн хатуу болзлыг тавьснаараа ОУОХ нь бүх орны тамирчдад тэгш хандах тухай Олимпийн үндсэн зарчмуудын нэгийг зөрчсөн байна.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.