Монгол, Катарын хамтарсан сургалтын бэлтгэл хангагджээ
Монгол, Катарын цэргүүдийн хамтарсан сургууль энэ долоо хоногт эхэлнэ. Монгол, Катар улсын Зэвсэгт хүчний хамтарсан “Шийдэмгий Шийдвэр” энхийг сахиулах ажиллагааны хамтарсан сургуулилт эхлэхэд бэлэн боллоо. Монгол Улсын Батлан хамгаалах салбарын гадаад хамтын ажиллагаа улам бүр өргөжин хөгжсөөр байгаагийн тодорхой нэг жишээ бол Монгол Улс, Катар Улсын Зэвсэгт хүчний харилцан тохиролцсон гэрээний дагуу 2008, 2009, 2013, 2014, 2015 онуудад “Шийдэмгий Шийдвэр” хамтарсан сургалт, дадлагыг зохион байгуулж явуулсан туршлагадаа тулгуурлан энэ удаагийн энхийг сахиулах ажиллагааны хамтарсан сургалт, дадлагыг зохион байгуулж явуулах гэж байна.

2015 онд манай улсад болсон хамтарсан сургуулийн хаалтын ажиллагаанд Катар Улсын Батлан хамгаалахын сайд, хошууч генерал Хамад Бин Али Аль-Аттияа тэргүүтэй төлөөлөгчид айлчлан ирж оролцож байв. Хагас сар үргэлжлэх энэ удаагийн хоёр орны Зэвсэгт хүчний хамтарсан сургуульд Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн цэргийн алба хаагчид үндсэн бүрэлдэхүүнээр оролцохоор бэлтгэл ажлыг хангаад дууслаа. Катар Улсын Зэвсэгт хүчнээс 160 цэргийн алба хаагчид оролцоно.

Б.Орхон
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.