Мөнгөний нийлүүлэлт 11.4 хувиар өсчээ
Монголбанкнаас өнгөрсөн зургаадугаар сарын мөнгөний тойм мэдээг гаргасан байна. Өнгөрсөн сард мөнгөний нийлүүлэлт өмнөх сараас 5.0 хувь, оны эхнээс 11.3 хувь, өмнөх оны мөн үеэс 11.4 хувиар өсч 11188.2 тэрбум төгрөг болжээ.

Мөнгөний нийлүүлэлтийн 50.3 хувийг төгрөгийн хадгаламж, 20.4 хувийг гадаад валютын хадгаламж, 12.7 хувийг төгрөгийн харилцах, 11.6 хувийг гадаад валютын харилцах, 5.0 хувийг хадгаламжийн байгууллагуудаас гадуурх мөнгө эзэлж байна.

Тайлант сард хадгаламжийн байгууллагуудаас гадуурх мөнгөний жилийн өөрчлөлтийн хурд өмнөх сарынхаас 30 нэгж хувь, гадаад валютын харилцахынх 10.8 нэгж хувь, төгрөгийн харилцахынх 10.7 нэгж хувиар өссөн бол гадаад валютын хадгаламжийнх 1.5 нэгж хувь, төгрөгийн хадгаламжийнх 0.8 нэгж хувиар буурсан байна.

Мөнгөний үзүүлэлтүүдийн сарын өөрчлөлтийг авч үзвэл төгрөгийн харилцах 197.6 тэрбум, гадаад валютын харилцах 149.2 тэрбум, гадаад валютын хадгаламж 84.8 тэрбум, төгрөгийн хадгаламж 56.3 тэрбум, хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө 40.7 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.

Мөнгөний нийлүүлэлт өмнөх оны мөн үеэс 11.4 хувиар өссөний 3.4 нэгж хувийг төгрөгийн хадгаламж, 2.6 нэгж хувийг гадаад валютын хадгаламж, 2.3 нэгж хувийг гадаад валютын харилцах, 1.9 нэгж хувийг төгрөгийн харилцах, 1.3 нэгж хувийг хадгаламжийн байгууллагаасгадуурх мөнгө тус тус бүрдүүлсэн байна.

 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.