Сонгуулийн зардлын тайлангаа ирэх сарын 14-ний дотор мэдүүлэх үүрэгтэй

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн сонгуульд нэр дэвшигчид нь сонгуулийн зардлын тайлангаа Сонгуулийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасны дагуу санал хураалт явагдсан өдрөөс хойш 30 хоногт багтаан буюу 2016 оны 07 дугаар сарын 29-ний дотор гаргаж, Нийслэлийн сонгуулийн хороонд хүргүүлэх үүрэгтэй.
 
Харин нам, эвслүүдийн хувьд санал хураалт явагдсан өдрөөс хойш 45 хоногт багтаан буюу 08 дугаар сарын 14-ний дотор сонгуулийн зардлын тайлан гаргаж сонгуулийн төв байгууллагад Сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д заасны дагуу хүргүүлэх үүрэгтэй.
 
Хуульд заасан хугацаанд сонгуулийн зардлын тайлангаа ирүүлээгүй бол тухайн нам, эвсэл, нэр дэвшигчийг дараагийн сонгуульд бүртгэхгүй байхаар Сонгуулийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.5-д зохицуулсан байна.
 
Иймд нам, эвсэл, нэр дэвшигчид сонгуулийн зардлын тайлангаа хуульд заасан хугацааны дотор ирүүлнэ үү.
 
Мөн нам, эвсэл болон нэр дэвшигчийн зардлын данс байршуулсан банкны захирал, эсхүл салбарын эрхлэгч нь уг дансны бүх гүйлгээг нэгтгэсэн тайлан гаргаж 08 дугаар сарын 14-ний дотор холбогдох шатны сонгуулийн байгууллагад хүргүүлэх ёстойг анхаарах нь зүйтэй гэж Нийслэлийн Сонгуулийн хорооноос мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.