Монголчуудын нандин өвийг “наргиа” болгогсдыг яах вэ
Сүүлийн үед Монголчууд уул, усны тахилга их хийдэг болжээ. Уг нь бол уул, усаа арагдаж, тахин шүдэх нь зүйн хэрэг. Монголчууд аль эрт Хүннү, Сүмбэ, Нирун болон Чингисийн үеэс уул, овоог тахин шүтэж ирсэн ард түмэн. Гэхдээ сүүлийн үед тахилга гэдэг зүйлийн утга учрыг нь алдагдуулж, уул, усны онгон тагшин байдлыг нь алдагдуулж эхэллээ. 
 
Уг нь тахилга гэдэг нь уул, ус, байгаль дэлхийн эзэдийг хүндэтгэн дээдэлж, од, гараг эрхэсийн орчил хөдөлгөөний хамгийн сайн тохиол буюу сайн өдөр, цагийг олж, нутгийн ард олон тухайн нутаг орондоо хамгийн ихээр хүндэтгэн дээдэлдэг уул, усандаа идээ, ундааныхаа дээжийг өргөн хүндэтгэл үзүүлж, сүсэглэн залбирч, мөргөл үйлдэх ёслол юм. Монголчуудын байгалийг дээдлэх соёлын цогц илэрхийлэл гэж хэлж болно. 
 
Гэтэл сүүлийн үеийн тахилга байгалийг хайрлах гэхээсээ илүү эд хөрөнгөө гайхуулсан баячууд “тахилгын наадам” хэмээн морь уралдуулж, бөх барилдуулаад, уул, усыг бохирдуулж “хайрлаад” байх юм. Хамгаас хайрлаж, хүндэтгэдэг уулан дээрээ тэвш тэвшээр дүүрэн хонины ууц, ул боов овоолдог боллоо. Энэ нь тэгээд байгалийг хайрлаад байгаа ариун явдал юм байх. Уг нь тахилга нь зүгээр нэг байгальд хүндэтгэл үзүүлсэн ёслол төдий зүйл бус. Энэ нь уул, усныхаа амин чанар болох лус савдагийг аргадаж, тэдэнтэй оюун санааныхаа хүчин чадлаар холбогдон харилцаж, хүн-байгалийн хүйн холбоо хэлхээг бататган дээдэлсэн Монголчуудын оюуны соёлын нандин өв.
 
Энэ нандин өвийг яарин болгогсодын энэ бохир үйл хэргээс болж харин ч ган зуд нүүрлэж, гай гамшиг үргэлжлэж, мал сүрэг хорогдож, осол аюул багасахгүй байгаа мэт. Тиймээс ингэж юу ч мэдэхгүй хий онголзож хөөрцөглөж байхынхаа оронд харин ч тахилга хийхгүй  байвал байгаль байгалаараа байж, хүний хөлд талхлагдахгүй хог новшинд бузарлагдахгүй байх биз. Бүр харин ч холоос сүсэлээд өнгөрөх нь жинхэнэ тахилга хүндэтгэл болох биш үү.
 
Тиймээс тахилга хийж уул ус “бузарлагчид” уул усаа зөнгөөр нь орхиж чадвал харин ч тахиж дээдлэж биширч чадаж байгаагийн гэрч болтоор байна. Хэрвээ энэ байдлаараа уул усаа бузарлаж, өв соёл руугаа нулимаад байвал ямар тахилагт хайрхануудыг ямар ирээдүй хүлээж байгаа нь ойлгомжтой. Тиймээс үнэхээр л сүсэг бишрэлтэй л юм бол нэгийг бодож хоёрыг тунгаах цаг нь болсон бололтой. 
 
Монголын мэдээ
Ж.Отгонмягмар
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • irgen 2016-07-30 16:34:05
    тахилга хийх журам гаргаж нийтэд таниулвал зүгээр юм болов уу. өргөлийг хэмжээтэй шил даавуу хадагийг хориглох г.м
  • ooh 2016-07-30 15:49:27
    Uul us narj baigaa nen n neden mal alj owoolsong nezee negen chagt owoolson malnaas chin ilvv um garan daa
  • Sonnen 2016-07-28 01:35:26
    Ovoon deer idee budaa ovoolood suuldee unuuh ni hun ch oirtohiin etsesgui uner tanartai boldog. Ene bishee.
  • хэхэ  2016-07-26 19:46:14
    зуулганы ганцаа илүүчилээд ингээд овоолоод бж байна яадаг юм доллар шдээ маниусд нь шопрот юм уууу.гэхдээ со нууд байцаандаа гоньд хийгээд зараад бдаг шдэээ хө ...
  • Zochin 2016-07-26 15:20:54
    Bodoh l estoi
  • haha zov bichjee 2016-07-26 12:24:46
    otgontengeriin tahilga l bna shdee
  •  2016-07-26 09:08:52
    Ene buduuleg zan uilee boli oo
  • 12 2016-07-26 06:35:01
    Төвдөд юмуу