Рио-2016 олимпийн наадамд оролцох Монголын баг тамирчид түрүүчээсээ Volta Redonda хотын спортын төвд төвхнөж эхлээд байна. МҮОХ болон Спортын бэлтгэлийн төвийн албаны хүмүүс баг бүрэлдэхүүнээ хүлээж авахад бэлтгэн, ажилдаа орсон байна.
Монголын спортын төрийн байгууллагууд энэхүү спортын төвтэй гэрээ хийсэн юм. Энд манайхан бүх бэлтгэлээ хангаж, жүдо 24 , бокс 16, байт харваа 3, тэквондо 4, чөлөөт бөхийн 28 тамирчин /эрх авсан болон бэлтгэл хангагчид нийлээд/ болон дасгалжуулагч, эмч, илээч нарыг өнөөдрөөс хүлээж авахад бэлэн болжээ.
Манай тамирчид олимпийн хотхоны 17-р байрны 14, 15 давхарт байрлах юм байна.
Энэ удаагийн Олимпийн наадамд оролцох баг тамирчид маань анх удаагаа өөрсдөд нь үйлчлэх автобус түрээсэлж авсан байна. “Team Mongolia” автобус 45 хүний суудалтай бөгөөд тамирчдаа онгоцны буудлаас тосох, тосгонд хүргэж өгөх зэргээр үйлчлэх юм байна. Мөн энэ удаагийн олимпод Монголчууд анх удаагаа тогоочтой очсон байна.

П.Ундрам
olloo.mn