Осол гарах үед галт тэрэг 20 км/цагийн хурдтай явж байсан гэв

Өнгөрсөн баасан гарагаас бямба гаригт шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан-2 зөрлөг орчимд ачааны галт тэрэг онхолдож замын хажуу руу унасан ноцтой осол гарсан. Тэгвэл энэ асуудлаар өнөөдөр “Дархан-2”  УБТЗ-аас мэдээлэл хийлээ.

УБТЗ-аас гарсан ажлын хэсэг ослын шалтгааныг урьдчилсан байдлаар үргэлжлэн орсон их борооны улмаас болсон гэж үзэж байгаа аж. Мөн энэхүү осолд ямар нэгэн гадны нөлөө, хорлон сүйтгэх ажиллагаа байсан эсэхийг хуулийн байгууллагаар шалгуулсан байна. Үүгээр ямар нэгэн гадны нөлөө байгаагүй гэх дүгнэлт гарчээ.

Ослын улмаас 40 метр зам эвдэрсэн бөгөөд замын эвдрэлийг засч, дууссан байна. Дашрамд дуулгахад, Мод ачиж явсан 2504 дүгээр галт тэрэг 25 км/цагийн хурдтай явах ёстой бөгөөд осол гарах үед тухайн галт тэрэг 20 км/цагийн хурдтай явж байсан аж.


Б.Орхон
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.