Жэк Магийн лекц маргааш болно
Д.Дагвадорж аваргын урилгаар, alibaba.com сайтын үүсгэн байгуулагч Жэк Ма манай улсад ирээд байна. Тэрээр долдугаар сарын 28-ны өдөр хүртэл Монгол улсад амарч, ажиллах төлөвлөгөөтэй байгаа аж.

Тэрбээр маргааш буюу долдугаар сарын 27-ны өдрийн 13:00 цагаас “Скай резорт” амралтын баазад хязгаарлагдмал тооны хүмүүст зориулж лекц уншихаар болсон байна. 

Энэхүү лекц англи хэл дээр явагдах бөгөөд зөвхөн урилгатай хүмүүс оролцох аж. Урилгагүй хүмүүс Жэк Магийн лекцийг Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банкны фэйсбүүк хуудсаар шууд үзэх боломжтой хэмээн зохион байгуулагчид мэдээллээ.
 
Б.Орхон
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.