Уулын спортын УАШТ болно
2014 оны 06 сарын 10-наас 06 сарын 14-ний өдрүүдэд Говь-Алтай аймгийн Тонхил сумын нутагт оршдог Төрийн тахилгат “Сутай" хайрхан ууланд уулын спортын улсын аварга шалгаруулах тэмцээн болж дүнгээ гаргалаа. Тэмцээнд Монгол орны өнцөг булан бүрээс ирсэн 25 багийн 250 гаруй тамирчид ирж оролцлоо.

Мөн Гавьяат тамирчин-3, ОХУМ уулчин-25, спортын мастер-50 гаруй оролцож нийт тамирчдын 60 гаруй хувь нь I зэрэгтэй уулчид байсан нь энэхүү тэмцээний цар хүрээ өмнөх тэмцээнүүдээс хамгийн өндөр түвшинд байлаа хэмээн уулчид дүгнэсэн байна. Тэмцээнд Монголын уулын спортын холбооны дэд ерөнхийлөгч “Сутайн-бор “ клубын Батсүх оролцож шагналын санг ивээн тэтгэсэн байна. Сонирхуулахад тус тэмцээний хамгийн өндөр настай уулчин нь 83 настай Ичинноров  оролцжээ.

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.