Хэнтий аймагт галзуу өвчин гарчээ

Хэнтий аймгийн Батноров сумын Дундбүрд багийн “Ухаа- овоот” гэдэг газар малчин Ч-н үхэр 07.11-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг дээж авч, аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь тогтоогджээ.

Үүний дагуу тус сумын Засаг даргын 2016.07.18-ны өдрийн а/82 дугаар захирамжаар хязгаарлалтын дэглэм тус тус тогтоожээ. Голомтын бүсэд 5 өрхийн, 343 үхэр, 83 тугал, 3 нохойд галзуугийн вакцин хийсэн байна.


Б.Орхон
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.