Завханд 27 айл өрх усанд автжээ

Завхан аймгийн Улиастай сумын нутгаар усархаг бороо орсны улмаас Жинст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагааа явуулдаг аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн байрны суурийн давхар, Хөгжим бүжгийн сургуулийн байрны суурийн давхар, мөн багийн ногоочдын хэсгийн 27 айл өрх усанд автсан дуудлага 07.25-ны өдөр Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагыг 21:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 27 албан хаагч, Цагдаагийн газрын 10 албан хаагч, 5 автомашинтай ажиллаж суурийн давхарт орсон усыг соруулан гаргаж, 21 иргэн, 4 айл өрхийг нүүлгэн шилжүүлсэн байна. Хохирлын хэмжээ одоогоор тогтоогдоогүй байгаа аж.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-07-26 01:41:17
    Суурийн давхар гэж юу эргуутээд байнаа. Зоорийн давхарыг хэлж бгаа юм болов уу.