Н.Энхбаяр: АТГ-аас над руу дахин дайрч, маш бүдүүлгээр харьцсан
Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагчид өчигдөр /2016.07.25/  иргэн Намбарын Энхбаярт МАХН-ын байран дахь албан өрөөндөө байхад нь зарлан дуудах хуудас гардуулжээ

Намбарын Энхбаярыг 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт сэжигтнээр тооцсон бөгөөд мөрдөн байцаалтын шатанд цугларсан нотлох баримтаар Эрүүгийн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэг, 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэг, 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт заасан гэмт хэргүүдэд тус бүрт нь яллагдагчаар татаж ял сонсгох, яллагдагчаар байцаах, шинжээчийн дүгнэлт танилцуулах шаардлагатай байгаа аж.

Харин Н.Энхбаярт  зургаа дахь удаагийн зарлан дуудах хуудсаар АТГ-т бэлэн ирэхийг мэдэгдсэн ч дуудсан цагт хүрэлцэн очоогүй гэнэ.

Энэ үйл явцтай холбогдуулан МАХН-ын дарга Н.Энхбаяр намын байрандаа шуурхай хэвлэлийн хурал зарласан юм. Тэрбээр “Хэлмэгдүүлэлт үргэлжилж байна. АН Засгийн эрхийг барьж байгаад халаагаа МАН-д өгсөн нэртэй. Гэтэл хэлмэгдүүлэлтээр баталж байна. Өнөөдөр /өчигдөр/ АТГ-аас над руу дахин дайрч, маш бүдүүлгээр харьцаж зарлан дуудах бичгээ өглөө. Миний хэлсэн ямар нэгэн тайлбар мэдээ хүлээж авах хүсэлгүй байгаагаа илэрхийлж балмад аашилж гарлаа. Би олон сарын өмнө АТГ-т мэдэгдсэн. Үндсэн хуульд бичсэнчлэн өөрийнхөө эсрэг болон гэр бүл, хамаатан садныхаа эсрэг мэдүүлэг өгөхгүй. Хоёрдугаарт, заавал өмгөөлөгчтэй байж мөрдөн байцаах үйл ажиллагаанд оролцоно. Энэ байр сууриа АТГ-т хэлсэн. Ерөөсөө хүлээж авахгүй шинжтэй байсан.

Өмгөөлөгчийн хувьд улстөрийн зохиомол хэрэг учраас хамтран ажиллахаас айгаад өмгөөлөгчид татгалзаж байна. Улс төрийн үйлчилгээ үзүүлж чадахгүй гэдгээ хэлсэн. Тиймээс би Өмгөөлөгчдийн холбоонд эр зоригтой, хуулиа сайн мэддэг, ур чадвар өндөртэй өмгөөлөгч олж өгөөч гээн бичгийг өмнө нь явуулсан байсан. Өнөөдөр дахин явууллаа.

Тиймээс өмгөөлөгчтэй болсон цагтаа мөрдөн байцаах үйл ажиллагаанд оролцоход бэлэн байна гэсэн утгатай бичгийг хүргүүлсэн. Өмгөөлөгч олдох байх гэж найдаж байна” гэлээ.

 
П.УНДРАМ
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Баяр 2016-08-02 07:52:58
    Та оороо мэдэх зуйлуудээ хэлээчээ. Худлаа хамтран хамгаалаад байхаар хэн танд итгэх юм бэ
  • зочин 2016-07-27 08:22:04
    Эрх мэдлээсээ бууж хамтарч хулгайлахаа болингуут ёстой сүг болдогыг ирээдүй хойч доо харууллаа даа хөөрхий
  • Зочин 2016-07-26 19:03:34
    Энэ мөн жүжиглэж дуусдаггүй нөхөр шүү өөрийг чинь олон түмэн бараг таньсан даа. Өөрөө бол зөв яриад зөв яваад байна л гэж бодоод байгаа байх ...
  • Д  2016-07-26 17:40:48
    НӨГӨӨ ОФФШОР УЛСЫН ХӨРӨНГӨӨР БАЯЖИГСАДЫГ ШАЛГАДАГГҮЙ АВИЛГАЛТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР БАЙХ ХЭРЭГ БАЙГАА МУУ
  • Би 2016-07-26 14:03:49
    П минь очоод өгчихөөч үхэл царайлсан п
  • Зочин 2016-07-26 12:59:40
    Хуульч Нарангэрэл нэг хэсэг Энхбаярыг өмгөөлөөд байсан.Тарыг нь таниад зайгаа барьж дээ.
  • бэлэн 2016-07-26 12:15:25
    БЭЛЭНБАЯР гуай салаавч өгөөл суучихгүй юу тэгээл болоо юм биш үү
  • Энэ чөтгөр монголоос зайлаач 2016-07-26 12:05:19
    Энэ чөтгөр монголоос зайлаач
  • зочин 2016-07-26 09:28:33
    Монгол цорын ганц авилгачинтай.Тэр нь Намбарвантан.Гоё байгаа биз.
  • novshnuud 2016-07-26 05:45:49
    bayartsogtiig yagaad shalgahgui bna
  • Mongol 2016-07-26 03:51:31
    Монголын хууль хууль биш, ард түмэндээ ялгавартай үйлчилдгийн шилдэг жишээ. Хуучны шудрага нийгэмд бол төрийн өмчөөс 100 төгрөгний асуудалд орооцолдсон хүн буда...
  • fgfgk 2016-07-26 03:35:47
    ene hvn bolon ger bvl ni saihan Mongoloos mini zailaad ogooch eee
  • Зочин 2016-07-26 03:09:38
    Нөгөө offiшорчдын хэрэг нам дарагдлаа юу.
  • zochin 2016-07-26 03:01:18
    ene bichij bgaa humuus eruul gedeg ni hetsuu bn daa ene hunees oor hereg oldohgui bn uu ter bayraa bartsogtoo geed olon uls bh yum shig zalhaj bn shuu ard tumen...
  • ga 2016-07-26 02:35:17
    Ene hunees oor hiih ajilgui um shig l bhaa boliochee.
  • зочин 2016-07-26 02:27:26
    Эхнбаяр аа одоо болио ямар ичдэгүй зовдогүй хүн бэ хууль чамайг хэлмэгдүүлэхгүй байх аа үнэн мөнөөр шалгуулаад тайван амьдрах хэрэгтэй
  • Хэхэ 2016-07-26 02:13:53
    Авилгын загалмайлсан эцэг. Энэ хүн л өөрөө албан тушаалуудыг мөнгөөр үнэлэх эхлэлийг тавьсан. Маш бачтай зальтай шуналтай нөхөр
  • . 2016-07-26 01:45:27
    Хуулийн байгууллагыг ийм болгосон автор нь Н.Энхбаяр өөрөө шүү дээ!!! Ерөнхийлөгч байхдаа АТГ-ыг ийм байхаар үүсгэн байгуулсан биз дээ, чи???
  • ЗОЧИН 2016-07-26 01:41:49
    ЭНХБАЯРТ ХУУЛЬ ҮЙЛЧИЛДЭГГҮЙГ МЭДДЭГГҮЙ МАЛ АТГ-ЫН ДАРГА БОЛЧИХСОН ЮМ БИШ ҮҮ? НААД ХҮНЭЭ ШОРОНД ХИЙЖ ЧАДАХГҮЙ ГЭДГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨӨЧ ЭЭ?
  • bold  2016-07-26 01:35:32
    Ene hvniig shiitgej chadahgvi baij avilgaltai temtsene gej yariad ch hereggvi Busad ni yag ene zalihai etgeed shig yalaas multrah uch tuchnuun arga sedej baiga....
  • z 2016-07-26 01:23:05
    odoo boliochee, ug ni turd heregtei hun bsiimaa, nuhchin darsaar bgaad mohooj baina, erunhiilegchiin songuulid oroh bh geed aigaad bna uu,Enhbayr ch boli.
  • Даймиа 2016-07-26 01:20:07
    Зугт, Энхбаяр аа, зугт, зугт. Гавьяат эх оронч цаана чинь зугатчихлаа.
  • zochin  2016-07-26 01:13:46
    odoo ene huniig orhi doo zaawal uhehiig ni uzeh geed bgaa yum u yamar ih os honzon we
  • Зочин 2016-07-26 01:11:21
    Хөрөнгийг нь хурааж шоронд нь хатаа. Яахаараа улс төрчид баяжиж байх ёстой юм бээ? Улс эх оронд юу хийж бүтээсэн юм бэ? Их өртэй байсныг би хүлээн зөвшөөрөхгүй
  • ооо 2016-07-26 00:57:31
    Авилгын эцэг аалз. Дарав ч далдайгаад, булав ч бултайгаад байна шүү дээ