Медалийн буухиаг таслаагүй Н.Энхбат - Сөүл 1988

Олимпийн XXIV наадам буюу 1988 оны Сөүлийн олимп нь 1988 оны 9 сарын 17-ноос 10 сарын 2-нд Сөүл хотноо зохион байгуулагдсан олимпийн наадам юм. Эл олимпод 160 орны 8465 тамирчин 24 спортын 237 тєрєлд 734 медалийн тєлєє єрсєлдсєн нь урд урьдын олимпоос тамирчдын тоогоороо илт давж байжээ.
 
Монголчууд энэ удаагийн олимпод байт харваа, буудлага, бокс, чөлөөт бөх, жүдо гэсэн таван төрөлд эрэгтэй 24, эмэгтэй 4, нийт 28 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцсон юм.

Тодруулбал, чөлөөтөөр Т.Сүхбаатар /48/, Ц.Энхбаяр /52/, Х.Баттуул /57/, А.Энхээ /62/, Х.Амараа /68/, Л.Энхбаяр /74/, П.Сүхбат /82/, З.Дүвчин /90/, Б.Жавхлантөгс/100/
 
Байт харваагаар С.Туул, С.Оюунцэцэг, Д.Эрдэнэчимэг,
 
Боксоор О.Дэмбэрэл/48/, Ц.Цэрэнням/51/, Н.Алтанхуяг/54/, Ц.Амаржаргал/57/, Н.Энхбат /60/, С.Алтансүх /65/, Х.Гантулга /67/,

Буудлагаар С.Адилбиш, Л.Ундралбат, Б.Алтанцэцэг,
 
Жүдогоор Б.Нямжав /60/, Ж.Дашдэрэм /65/, Ж.Ганболд/71/, С.Эрхэмбаяр /78/, О.Балжинням /86/, Б.Бат- Эрдэнэ /+95/ нар оролцсон.
 
Манай улсаас топ төрлүүд болох жүдо, чөлөөтөөр медаль авч чадаагүй бөгөөд боксын төрөлд анхны хүрэл медалийг Нэргүйн Энхбат хүртсэн нь багийн цорын ганц медаль байв.


Н.Энхбат 1980-аад оны эхэн болон дундуур Румыний “Алтан бүс”, Германы “Химийн цом” зэрэг тэмцээнд хэд хэдэн удаа түрүүлсэн бөгөөд 1984 оны олимпод оролцсон бол медаль авахаар байв. Харамсалтай нь социалист орнууд Лос-Анжелесийн олимпийг бойкотлосны улмаас тамирчид урсгасан хөлсөөрөө хохирсон юм.

Ингээд Н.Энхбат “ширэн бээлийтнүүд”-ийн хувьд харих тийшийгээ хандсан 26 насандаа Сөүлийн олимпод оролцов. Түүний тоглосон 60 кг-ын жинд 39 орны боксчид өрсөлдсөн бөгөөд Венесуэлийн Хосе Перес, Унгарын И.Тибор, Мароккогийн Х.Маржун нарыг ялж, хүрэл медаийн болзол хангав. Медалийн өнгөө хувиргах хагас шигшээд Шведийн Г.Крамнетай ана мана үзээд 2:3-аар дийлдсэн байдаг.

Хожим энэ тухай “Том” гавьяат маань ярихдаа “Амихандаа бол Крамнег хожчихлоо л гэж бодож байлаа. Гэтэл шүүгч Шведийн тамирчныг ялсан гэдэг байгаа. Гэхдээ тэр Крамнегийн гарыг өргөж байхдаа тийм ч итгэлтэй байгаагүй” гэсэн байдаг.

 

 

1988 оны Сөүлийн олимп Нэргүйн Энхбат хүрэл медаль авч буй торгон агшин


Ийнхүү манай тамирчид нэг хүрэл медаль, таван шагналт байр хүртэж 159 орноос 47-д орж байв.

Б.Орхон
olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2016-07-26 08:41:20
    сайхан дурсамж шүү! цорын ганцхан медалийг тэгээд боксын төрөлд авчирч байсан шүү!! МӨНХ ХӨХ ТЭНГЭРИЙН ДООР МОНГОЛЫН БОКС МАНДТУГАЙ!!!!
    202.131.242.227
    Мэдэгдсэн Хариулах