Засмал замын дугуйн тэмцээн болно
"Аттила" клуб болон "Аттила" дэлгүүрийн нэрэмжит Засмал замын дугуйн тэмцээн долдугаар сарын 30-ны Бямба гарагт 11 цагаас болно.

Уралдаан нь Бөөн гараатай 70 км-т явагдана. Бүх ангилалын тамирчид гараанаас зэрэг гарч барианд ангилал тус бүрийн эхний 3 тамирчинг эзлүүлж Өргөмжлөл, мөнгөн шагнал, үнэ бүхий зүйлээр шагнана.

Уралдах тамирчдын бүртгэл долдугаар сарын 30-ны Бямба гарагийн 10:00 цагаас Хүй 7 худагт гарааны өмнө явагдана. Мөн утсаар бүртгүүлж болно. /99240277, 70009559/ Оролцох тамирчид Лиценз болон номертойгоо ирж бүртгүүлнэ.

Тэмцээнд оролцогчдын АНГИЛАЛ

3-р зэрэглэл: Бага нас 13-14 нас эр, +80кг, 60-с дээш насны ахмад, Сонирхогч 2.
2-р зэрэглэл: Өсвөр үе 15-16 нас эр, Элит эм, Сонирхогч 1.
Үндэсний ангилал: 17-18 нас.
Элит ангилал: 19 ба түүнээс дээшхи насанд хүрэгчид
Эмэгтэй тамирчдыг нас бүрээр нь уралдуулж байр эзлүүлнэ.
Жич: Ахмад тамирчдыг чансаагаар нь Сонирхогч 1 ба 2 ангилалд хамааруулна.
 
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.