АТГ-аас Н.Энхбаярт зургаа дахь удаагаа зарлан дуудах хуудас өгөв
-Түүнийг яллагдагчаар татаж ял сонсгох, яллагдагчаар байцаах, шинжээчийн дүгнэлт танилцуулах шаардлагатай-

Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагчид өнөөдөр буюу 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр иргэн Намбарын Энхбаярт МАХН-ын байран дахь албан өрөөндөө байхад нь зарлан дуудах хуудас гардууллаа.

Намбарын Энхбаярыг 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт сэжигтнээр тооцсон бөгөөд мөрдөн байцаалтын шатанд цугларсан нотлох баримтаар Эрүүгийн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэг, 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэг, 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт заасан гэмт хэргүүдэд тус бүрт нь яллагдагчаар татаж ял сонсгох, яллагдагчаар байцаах, шинжээчийн дүгнэлт танилцуулах шаардлагатай байгаа юм.

Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа хэн нэгэн этгээд хуулийн байгууллагын дуудсан цагт хүрэлцэн ирж мэдүүлгээ өгөх үүрэгтэй. Авлигатай тэмцэх газраас иргэн Намбарын Энхбаярт өмнө нь 2015 оны 2 дугаар сарын 26, 2016 оны 1 дүгээр сарын 18, 2016 оны 2 дугаар сарын 17, 2016 оны 2 дугаар сарын 22, 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрүүдэд тус тус зарлан дуудах хуудас өгч байсан болно. Авлигатай тэмцэх газар хуулийг биелүүлэхийн тулд бололцоот арга хэмжээг авч иргэн Намбарын Энхбаярыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцохыг хүссэн албан бичгийг түүнд гардуулж байсан билээ.

Зургаа дахь удаагийн зарлан дуудах хуудаст, 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 16.00 цагт Авлигатай тэмцэх газарт бэлэн ирэхийг мэдэгдсэн ч иргэн Намбарын Энхбаяр хуулийн байгууллагын дуудсан цагт хүрэлцэн ирсэнгүй.

Эх сурвалж: Авлигатай тэмцэх газар

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2016-07-26 23:06:57
    Yagaad bdag yum be odoo bolioch de.heyerhii zowooj bn ene huniig
    103.212.119.73
    Мэдэгдсэн Хариулах
  • ЭБА-Д 2016-07-26 03:21:47
    ОДОО БОЛИМООР ЮМ ЭБА. ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ОРУУЛАХГҮЙ ТУЛД... аРД ТҮМЭН ХЭНИЙГЭЭ СОНГОХОО ӨӨРСДӨӨ ШИЙДНЭ Ш ДЭЭ. ИНГЭХ ТУСАМ НАМБАРЫН ХҮҮД САНАЛ ӨГӨХ ТОО НЭМ...
    202.21.106.156
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-07-26 02:44:46
    ИХ-д сууж байгаа зөндөө хулгайч нар байгаа тэднийг мөн адилхан аваачаад хорих хэрэгтэй...Хууль шүүхийн өмнө хүн бүр тэгш эрхтэй байдаг гэсэн хууль бий.
    124.158.111.6
    Мэдэгдсэн Хариулах
  • АТГ хүнд ялгавартай харьцдаг!!! 2016-07-26 00:57:33
    Хувийн компанийн захирлыг болохоор мөн ч их бардам дээрэлхүү баривчилдаг атлаа энэ нэг новшоос айгаад байх юм даа, АТГ? Албадаач наадахаа!!!!!
    202.179.26.175
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2016-07-25 23:39:14
    цэгээ мэдэхгүй өндөрт нисээд цагаа болохоор унана гэгч болж дээ,Ард түмэн ,түмэн олноосоо юм хуссан бол одоо яая гэхэв юманд хэмжээ хязгаар байдаг хойно тэр нь ...
    203.91.115.41
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2016-07-25 22:57:27
    Оросын ереес челеелсен гээд 9 уеер нь ялаас хэлтруул гэх гээд баинаа даа янз нь
    222.148.97.39
    Мэдэгдсэн Хариулах
  • Unen 2016-07-25 15:07:46
    Odoo tgd yahuu oimsdoh uu?
    150.129.140.240
    Мэдэгдсэн Хариулах
  • zail nyamdorj 2016-07-25 14:50:13
    man odoo bolih heregtei ene togloomoo ene hunees iluu idegchid mand zondoo bgasde
    103.26.194.47
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-07-25 14:25:10
    Одоо болимоор юмаа. Улс эх орноо худалдаж идсэн, офшорчидоо барьж хориогүй байж . Одоо МАН засагт гараад үргэлжлүүлж зовоох нь л дээ энэ хүнийг.
    103.26.193.195
    Мэдэгдсэн Хариулах
  • Үнэн 2016-07-25 13:48:19
    Улсаасаа баян Энхбаяр авилгалыг Монголд цэцэглүүлсэн гавъяатай хүн. Хариуцлагаа хүлээж дээ.
    103.57.93.249
    Мэдэгдсэн Хариулах
  • нам харгалзахгүй дуудах хэрэгтэй  2016-07-25 12:42:55
    АТГ үнэхээр том хулгайч нарт ингэж үйлчилж байвал болоо шүү тэр номтой гэх нотойбаяр отгонбаяр хүрэлбаатар болон ИХ-д суугаа Компаны зарихлуудыг дуудах хэрэгтэй...
    202.126.91.169
    Мэдэгдсэн Хариулах
  • Ard 2016-07-25 12:00:45
    Turiin huuliig deedelehgui ene yasan ichdeggui hun ve!Ard tumnii ner barihaaraa neeh huul yrina.Shalgah n zovoo
    103.229.122.182
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-07-25 11:24:12
    одоо наад хүнээ боль мөд үхэх гэж байгаа амвтныг
    203.91.115.38
    Мэдэгдсэн Хариулах
  • ljhgvkjhbv 2016-07-25 11:18:08
    Авилгатай тэмцэх газар энэ хүний зовлонд цадах болоогүй юу одоо бас юугы нь шалгах нүү
    124.158.77.15
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2016-07-25 10:54:08
    Эрхэлчихсэн гар вэ,
    202.70.34.70
    Мэдэгдсэн Хариулах
  • ХӨӨРХИЙС 2016-07-25 10:39:25
    ДАХИАД Л ХӨЛ ГОЗГОС ТОЛГОЙ БӨНДГӨС БОЛЖДЭЭ
    202.72.245.202
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-07-25 10:31:32
    Энэ хүн чинь Оросын их өрөөс улс орноо чөлөөлсөн гавьяатай хүн шүү дээ.Бүрэн гэнэ үү бүрэн биш гэнэ үү Путиний амнаас"за "гэж хэлүүлнэ гэдэг хэцүү шүү дээ.
    202.9.41.57
    Мэдэгдсэн Хариулах