Хотын Ерөнхий менежерээр Т.Гантөмөрийг томиллоо
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал  эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө гаргаж, түүний хүсэлтийн дагуу Б.Бадралыг нийслэлийн Засаг даргын 2016 оны 7-р  сарын 22-ны өдрийн Б/136 дугаар захирамжаар үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Түүний оронд  Тогмидын Гантөмөрийг  Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо.

Т.Гантөмөр нь 1959 оны 09.18-нд төрсөн. Удирдахуйн ухааны доктор (Ph.D), Хүний их эмч, Улс төр судлаач, Төрийн удирдлагын менежер мэргэжилтэй. 1999-2004 онд Удирдлагын академи, 1997-1999 онд ТЗУХ институт, 1991-1993 онд  Улс төрийн их сургууль, 1977-1982 онд Анагаах ухааны дээд сургууль, 2001 онд МУИС- ХЗСургуулийг тус тус төгссөн.  1982 онд Сүхбаатар аймгийн Хийлийн цэргийн 0146-р ангид Хүний их эмч, 1984-1985 онуудад Улсын клиникийн төв эмнэлэгт Хүний эх эмч, 1985-1987 онуудад Баянхонгор аймгийн Шаргалжуут рашаан сувилалын газарт Эмчилгээ эрхлэсэн орлогч, 1987-1989 онд Ээрмэлийн үйлдвэрт Цехийн эмч, 1989-1992 онуудад Ардын армийн 022-р ангийн Эмнэлгийн албаны дарга, 1992-1995 онуудад Анагаах Ухааны дээд сургуулийн Эрүүл мэндийн ажилтан, 1995-2000 онд Нийслэлийн Монгол Ардын намын хороонд улс төрийн ажилтан, намын хорооны дэд дарга, 2000-2004 онд Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг дарга, 2004-2008 онд Удирдлагын академын докторант, багш 2011-2012 онуудад Ерөнхий сайдын зөвлөх, 2008-2016 онд НИТХ-ын МАН-ын бүлгийн дэд дарга зэрэг албан тушаал хашиж байжээ. Тэрээр  “Хөдөлмөрийн гавъяаны улаан туг”-ын одон, “Алтан гадас” одон, Нийслэлийн “Хангарьд” одон, Боловсрол, эрүүл мэнд, хууль зүй, байгаль орчин, эдийн засгийн тэргүүний ажилтан, Төрийн захиргааны шилдэг менежер зэрэг шагналуудаар шагнуулсан  байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Bor 2016-07-26 15:34:27
    Garan garan hvn hot menejer tomilj bgaa hvn iron garan uym bna
  • Zochin 2016-07-26 13:17:59
    Engej l nudee olson tomilolt hiij baiwal MAN namiin ner tur usuj, Mongolii n ard tumnii amidral ahui amarhan saijirna daa . Amjilt husie!
  • zochin 2016-07-26 11:11:26
    Ene hunig boldog bol Eruul mendin said bolgochihmoor yum shigee.
  • DBD 2016-07-26 04:48:34
    GANTOMOR CHADAKH UUDAA ZA YAKHAV DEE AJLIIG NI ALBANII KHUMUUS KHIINE NER TODII L MASHIN UNASAN DARGA BAIKH YUM BIZ DEE
  • 123 2016-07-25 17:47:01
    бас л хужаа. . .
  • хүн 2016-07-25 13:07:20
    ашгүйдээ болждээ сайн ажлаарай олон жил дарагдаж явсан шүү
  •  2016-07-25 12:56:09
    amjih uuuuu???!!!
  • ухаангүй ноёны урагшгүй албатаа гэж 2016-07-25 12:50:43
    нийслэлд хүний эмч хэрэгтэй гэнээ хэ хэ ёстой нэг мэргэжлийн засгийн газар байна шүү МАН нам юу ярьж сонгууль луйвардаж гарч ирсэн билээ одоо юу хийцгээж байна ...
  • өвгөн 2016-07-25 12:21:32
    сэтгэл дутаж нэрээ хугалана даа
  • фц 2016-07-25 11:51:53
    Яахав МАН-ын дундаж албан тушаалтан , бичиг цаастай ноцолдоод өдөр өнгөрөөнө. МАН-ч нийслэлд шинэ юм хийхгүйнэ дэ
  • зочин 2016-07-25 10:13:42
    Насны болоод сэтгэлгээний хувьд эх оронч,хөдөө гадаа ажилласан,амьдралд нухлуулсан, туршлагатай хүн дээ..Болж байна.Амжилт хүсье
  • зочин 2016-07-25 10:06:07
    БЗД-ийн дарга байхдаа баахан модны төмөр хашаа барьж,уулын амуудыг Солонгосчуудад зарсан,бүтээл багатай л хүн дээ.