НЭМГ-т мэргэжлийн бус хүмүүс ажиллаж байна гэв
Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын 2016 оны авлигын эсрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, арга зүйн удирдлагаар хангах, авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлах сургалт зохион байгуулах, хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцах чиглэлээр 2016 оны зургадугаар сарын 15-24-ний өдрүүдэд ажиллалаа.
 

Нийслэлийн Эрүүл мэндийн газарт авлигын эсрэг хууль тогтоомжоор хүлээсэн нийтлэг үүргийг хангах чиглэлээр цөөнгүй зөрчил илэрсэн байна. Тухайлбал, албан ёсны цахим хуудсандаа хууль тогтоомжид заасны дагуу мэдээллийг байршуулдаггүй, тендерийн үнэлгээний хорооны гишүүд болон холбогдох хяналт, шалгалт, гэрээ хэлэлцэх, бэлтгэх ажил хариуцсан мэргэжилтнүүд нь “ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл”-ийг гаргаж хэвшээгүй, сул орон тоо гарсан ажлын байранд сонгон шалгаруулалтгүйгээр мэргэжлийн бус, ажлын туршлагагүй иргэдийг ажилд авчээ.

Авлигатай тэмцэх газраас эдгээр зөрчил, дутагдлыг арилгуулахаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ш.Энхбатад албан бичиг хүргүүллээ.


Эх сурвалж: Авлигатай тэмцэх газар

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-07-27 06:17:43
    НЭМГ дарга Энхбат сайдаасаа зөвшөөрөл аваагүй солонгоос эм хэрэгсэл оруулж өрхүүдэд шахсан тендерт Моносын найзаа ялуулж их баяжсан хүн дээ
    119.40.103.142
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2016-07-26 01:36:56
    Enkhbatiin hamaatan sadan nzuudiin hvvhdvvd dvvrsen sh dee ervvl mendiin salbariig bvh shatand ni samarch bgaa ubgun duu
    202.21.106.157
    Мэдэгдсэн Хариулах
  • zuitee 2016-07-25 12:23:38
    ardchilsan nam hogoor duursen
    202.179.18.61
    Мэдэгдсэн Хариулах
  • монгол  2016-07-25 10:00:04
    үнэн шүү.
    124.158.92.27
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2016-07-25 09:50:47
    АН-хан хогийн юмнуудаар төрийн албыг дүүргэсэн шүү. Зайлуулах хэрэгтэй
    103.229.122.193
    Мэдэгдсэн Хариулах